ӨМӨЗО-ны эдийн засгийн танхим 4 дүгээр сарын 4-ний өдөр мэдээ нийтэлж, Хятадын төрийн зөвлөл сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-нд Азийн Хөгжлийн Банкнаас орон нутгийн хамтын ажиллагааны төслийн зээл 420 сая ам.доллар буюу 2.89 тэрбум юань олгохыг албан ёсоор зөвшөөрсөн юм.
Энэхүү зээлийн мөнгийг Эрээн хотын хилийн боомтын дэд бүтэц, гадаад арилжаа ба хөрөнгө оруулалт зэрэгт хэрэглэх юм байна. Холбогдох хүмүүсийн таамагласнаар хангалтын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх байдалд зээл оруулах хэрэглээ нь Өвөр Монголын “Нэг бүс нэг зам” бодлого зохицуулалтын хэрэгжилт, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг цогцлох ба хойд хилдээ нээлттэй байх талд түлхүү ач холбогдол үзүүлэх болно.
