Хичээлийн шинэ жил эхэллээ
2015-12-28 18:21
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан аав, ээж нартаа бяцхан зөвөлгөө хүргэж байна. Зуны гурван сар хүүхэд амарсанаар хичээлд явахдаа хойрго, суларч,сурлагын чанар муудсан байж болно. Иймээс хүүхдүүддээ хэрхэн зүтгэлтэй нэгэн болгож хүмүүжүүлэх талаар хуваалцъя.
Өдрийг зөв зохион байгуулах
Хүүхдүүд сургууль дээрээ хичээлийн хуваарийн дагуу суралцдаг.Иймдээ ч тогтмол бүтээмжтэй, цагийн хуваарийн дагуу ажилласанаар хүүхдийн сурлага хөдөлмөр, амралт, чөлөөт цагийг тохируулах боломжтой. Мөн гэрийн даалгавар хийхэд нь тусал.
Унтах цагийг товлож, тогтоо.
Хүүхэд наснаасаа хамааран 7-8 цаг унтах ёстой. Өдөр бүр хүүхдүүдээ тогтмол цагт унтуулж сэрээ.
Тогтмол хоол
Хүүхдийнхээ өглөө, өдөр, оройны хоолыг тогтмол цагт эрүүл хүнс, амин дэмээр баялаг бүтээгдэхүүн сонгож идүүлээрэй. Хүүхэд хичээлдээ өдрийн хоолгүй явуулбал ажлын бүтээмж доошилдог.
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.Хүүхдийн сурлага, хүмүүжилд анхаарч ухаалаг, бүтээлч иргэн болгон төлөвшүүлье.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
