solongonews
2022 оны Бээжингийн өвлийн олимпын тэмцээний төрөл ангилал
2021-10-27 16:08
2022 оны Бээжингийн өвлийн олимпын тэмцээний төрөл ангилал

Цасны хос төрөл

Цасны хос төрлийг Францын Шамоник хотод болсон өвлийн 1-р олимпод тэмцээний төрлийн жагсаалтад оруулжээ. Өвлийн олимпын үеэр урьдаар цанын харайлтаар, дараа нь цанаар уралдана. Хоёр тэмцээн хоорондоо 2-3 цагийн зайтай зохиогддог нь тамирчид ядаргаагаа сэргээхэд тустай юм.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын цасны хос төрлийн тэмцээн Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Үндэсний цанын харайлтын төв, Үндэсний гүйлтийн цанын төвд зохиогдоно. Ганцаарчилсан болон багийн тэмцээнээс нийт 3 алтан медаль тодрох юм.

Керлинг

Керлингийн тэмцээн нь “мөсөн дээрх шатар” хэмээн алдаршсан бөгөөд уян хатан хөдөлгөөн ба тактикийн ур ухааныг харуулдаг. Өвлийн олимпын үеэр керлингийн төрлөөр 100 шахам удаагийн тэмцээн явагддаг тул тэмцээний тооны хувьд хамгийн олон, дамжуулах цагийн хувьд хамгийн урт тэмцээний төрөл юм.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын керлингийн тэмцээн Бээжин дэх тэмцээний бүсийн Үндэсний усан спортын төвд зохиогдож, эрэгтэйн, эмэгтэйн болон холимог хос ангиллаас нийт 3 алтан медаль тодрох юм.

Керлингийн тэмцээний стандарт талбайн урт нь 45.72м, өргөн нь 5 метр. Өвлийн олимпын тэмцээний талбай зааланд тэмцээний дөрвөн зурвас замыг төлөвлөжээ.

Шайбтай хоккей

Шайбтай хоккейн спорт Канад улсаас үүсэж бий болжээ. Өвлийн олимпын уламжлалт төрөл бөгөөд 1920 онд зуны олимпын тэмцээний төрөлд орж байжээ.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын шайбтай хоккейн тэмцээн Бээжин дэх тэмцээний бүсийн Үндэсний спортын ордон, Ү Кэ Сунгийн спортын төвд явагдах болно. Шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн тэмцээнээс нийт 2 алтан медаль тодрох юм.

Сноуборд

Сноубордын төрлийг 1998 оны өвлийн 18 дахь удаагийн олимпод тэмцээний албан ёсны төрлөөр нэмжээ.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын сноубордын тэмцээнд эрэгтэй эмэгтэйн “U” буюу хагас хоолой, налуу ба хэв маяг, слалом, том орон зай, чөлөөт зам зэрэг ангилалыг төлөвлөсөн бөгөөд нийт 11 алтан медаль тодрох болно. Эдгээрийн дотроос чөлөөт замын холимог багийн ангилал бол Бээжингийн өвлийн олимпод шинээр нэмэгдсэн тэмцээний бага төрөл юм.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын сноубордын төрөл тэмцээний чөлөөт замын ангилалын тэмцээн Бээжин дэх тэмцээний бүсийн Шөү Гангийн цанын харайлтын тавцанд явагдаж, бусад бага төрлийн тэмцээнүүд Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Юньдин цанын паркт болно.

Биатлон

Биатлоны спорт нь Умарт Европоос үүсэж бий болжээ. Дунд зууны үед цэргийн дасгал сургуулилтын төрөл зүйл байв. Өвлийн 8-р олимпод биатлоны спортыг тэмцээний төрлөөр нэмсэн байна.

Биатлоны тэмцээн цанаар гулгах тэмцээний явцдаа 2-4 удаагийн буудлага гүйцэтгэж, хөдөлгөөнт байдлаас нам тогтуун байдалд шилжих чадварыг сорьдог.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын биатлоны тэмцээн Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Үндэсний биатлоны спортын төвд зохиогдох бөгөөд тэмцээнээс нийт 11 алтан медал тодрох юм.

Богино зайн гүйлтийн тэшүүр

Богино зайн гүйлтийн тэшүүр 19-р зууны 80-аад онд Канадаас үүссэн бөгөөд хамгийн анх хоккейн битүү зааланд үүсгэн хөгжүүлсэн тэмцээний төрөл юм. Богино зайн гүйлтийн тэшүүрийн төрлийг 1992 оны өвлийн олимпод тэмцээний албан ёсны төрлөөр нэмжээ.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын богино зайн гүйлтийн тэшүүрийн тэмцээн Бээжин дэх тэмцээний бүсийн Нийслэлийн биеийн тамирын ордонд явагдана. Тэмцээнээс нийт 9 алтан медаль тодрох юм. Бээжингийн өвлийн олимпын тэмцээний зааланд байгаль орчныг хамгаалах хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан мөс хөлдөөх бөгөөд мөсний гадаргуугийн температур нь хасах 7- хасах 8 хэм, 3-4 см зузаан байх юм.

Скелетон

1892 онд, Английн иргэн Чилде металлаар гол болгосон хийцтэй нэгэн шинэ чаргыг хэрэглэжээ. Хожим нь үүнийг скелетон хэмээн албан ёсоор нэрлэсэн байна.

Дэндүү галзуу хурдтай, сэтгэлийн хөдлөл үүсгэдэг тул өвлийн олимпын төрлөөс хоёр ч удаа хасаж байжээ. 2002 онд скелетоны тэмцээн (элгэн чарга) нь өвлийн олимпын тэмцээний тогтмол төрөл болсон байна.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын скелетоны тэмцээн Яньчин дэх тэмцээний бүсийн Үндэсний бобслей, чаргын төвд явагдана. Эрэгтэй, эмэгтэйн тэмцээнээс тусбүр 1 алтан медаль тодрох юм.

Уулын цана

Уулын цанын спорт Европоос үүсэж хөгжсөн байна. 1936 оны өвлийн 4-р удаагийн олимпод уулын цаныг анх удаа тэмцээний төрөл болгосон байна.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын уулын цанын тэмцээн Яньчингийн тэмцээний бүс дэх Үндэсний уулын цанын баазад явагдана. Тус төрлөөс нийт 11 алтан медаль тодрох юм.

Уран гулгалт

Уран гулгалтын спорт 18-р зуунд Англид үүсэж хөгжсөн бөгөөд хожим нь зуны олимпын өвлийн төрөл тэмцээнд орж байжээ. 1924 онд уран гулгалтыг өвлийн анхдагч удаагийн олимпын тэмцээний төрөл болгожээ.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын уран гулгалтын тэмцээн Бээжин дэх тэмцээний бүсийн Нийслэлийн биеийн тамирын ордонд болно. Тэмцээнээс нийт 5 алтан медаль тодрох юм.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын уран гулгалтын тэмцээний талбайд байгаль орчныг хамгаалах хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан мөс хөлдөөх юм. Мөсний гадаргуугийн температур хасах 3.5- хасах 4 хэм, 4.5-6 см зузаан байх ёстой.

Гүйлтийн тэшүүр

Гүйлтийн тэшүүр бол өвлийн олимпын тэмцээний төрлүүд дотор хамгийн удаан жилийн түүхтэй, хамгийн өргөн түгээмэлжсэн тэмцээний төрөл юм. Анх 1763 оны 2-р сарын 4-нд Англид 15 км-ын зайны гүйлтийн тэшүүрийн тэмцээнийг зохион байгуулж байжээ. 1889 онд Нидерландын Амстердамд анхдагч удаа гүйлтийн тэшүүрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан байна. Эрэгтэй, эмэгтэйн гүйлтийн тэшүүрийг 1924 он, 1960 онд тус тус өвлийн олимпын тэмцээний төрөл болгожээ.

Бээжингийн өвлийн олимпын гүйлтийн тэшүүрийн тэмцээн Бээжин дэх тэмцээний бүсийн Үндэсний тэшүүрийн ордонд болно. Тэмцээнээс нийт 14 алтан медаль тодрох юм. Бээжингийн өвлийн олимпын тэмцээний талбай заал нь байгаль орчныг хамгаалах сүүлийн үеийн технологийг ашиглан мөс хөлдөөх бөгөөд мөсний гадаргуугийн температур нь хасах 6℃- хасах10.5℃ хэм, 2.5 см зузаан байх юм.

Цанын харайлт

Амьсгалаа сайтар зохицуулан, бүх биеийнхээ зоригийг цуглуулж, өндөр нам нь 100 гаруй метр зөрөөтэй уулны энгэрийн эгц налуугаас нисэх мэт хурдаа нэмэн бууж, газардана. Энэ бол даруй цанын харайлт юм.

Цанын харайлтын спорт Норвеги улсаас үүсэж хөгжсөн байна. 1924 оны өвлийн анхдагч удаагийн олимпод тэмцээний төрөлд оруулжээ.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын цанын харайлтын тэмцээн Жанчхүүгийн тэмцээний бүсийн Үндэсний цанын харайлтын төвд явагдана. Тэмцээнээс нийт 5 алтан медаль тодрох юм.

Бобслей

Бобслейн спорт Швейцар улсаас үүсэж хөгжсөн бөгөөд өвлийн анхдугаар удаагийн олимпод тэмцээний төрөлд оруулжээ.

Бобслейн гулгалтын дундаж цагийн хурд 100 км орчим бөгөөд дээд талдаа 160 км-д хүрдэг. Галзуу хурд бол бобслейгийн тэмцээний хамгийн илүү сонирхол татдаг тал нь юм.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын бобслейгийн тэмцээн Яньчингийн тэмцээний бүс дэх Үндэсний бобслей, чаргын төвд явагдана. Тэмцээнээс нийт 4 алтан медаль тодрох юм.

Бобслейгийн тэмцээний зам нь чарга болон скелетоны тэмцээний замтай адил бөгөөд гарааны цэг нь скелетоны тэмцээнтэй нэг юм. Тэмцээний замын нийт урт 1200м-1650м, өндөр нам нь 100-150 метр зөрдөг.

Чарга

Чарганы спорт Швейцар болон Умарт Европын бүс нутгаас үүсчээ. Инсбрукийн 1964 оны өвлийн олимпод чаргыг албан ёсны тэмцээний төрөл болгосон юм.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын чарганы тэмцээн Яньчингийн тэмцээний бүс дэх Үндэсний бобслей, чарганы төвд явагдана. Тэмцээнээс нийт 4 алтан медаль тодрох юм.

Чарганы тэмцээнд хэрэглэх зам нь бобслей, скелетоны замтай адил, гэхдээ гарааны цэг нь өөр. Чарганы эрэгтэйчүүдийн тэмцээний замын шугамын урт 1000-1350м, эмэгтэйчүүдийн тэмцээний замын урт 800-1200м, өргөн нь дээд талдаа 1.5м, замын нийт шугам 11-18 удаа муруйна.

Гүйлтийн цана

Гүйлтийн цана бол цасан дээрх спортын хамгийн үндсэн уламжлалт төрөл бөгөөд 1924 онд зохиогдсон өвлийн анхдагч удаагийн олимпод тэмцээний төрөл болгожээ.

Тэмцээний зам шугамд өгсөх, уруудах, тэгш газар тус бүр 1/3 хувийг эзэлдэг.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын гүйлтийн цанын тэмцээн Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Үндэсний гүйлтийн цанын төвд болно. Тэмцээнээс нийт 12 алтан медаль тодрох юм.

Өвлийн олимпын зуршил ёсоор, гүйлтийн цанын эрэгтэйн 50км, эмэгтэйн 30км-ын зайны тэмцээний шагнал гардуулах ёслол хаалтын ёслолын үеэр явагддаг юм.

Цанын чөлөөт гулгалт

Цанын чөлөөт гулгалт нь дээр зууны дунд үед урьдаар Америкт эхлэн хөгжиж, 20-р зууны 90-ээд онд цанын чөлөөт гулгалтын төрлүүдийг өвлийн олимпын тэмцээнд урьд хожид нэмсэн байна.

Цанын чөлөөт гулгалтын тэмцээнд, агаар дахь арга техник, “U” буюу хагас хоолой, налуу ба хэв маяг, чөлөөт зам болон том орон зай зэрэг бага ангилалтай бөгөөд бага төрөл тэмцээнүүд өөр өөрийн онцлогтой байдаг.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын цанын чөлөөт гулгалтын том орон зайны ангиллын тэмцээн Бээжин дэх тэмцээний бүсийн Шөү Гангийн цанын харайлтын тавцанд явагдаж, бусад бага төрөл тэмцээнүүд Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Юньдин цанын паркт болно. Тэмцээнээс нийт 13 алтан медаль тодрох юм.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл