
Интернэт сүлжээ гэдэг дэлхий нийтийг холбон, олон улс гүрний хэрэглэгчид, бизнес эрхлэгч түмнийг нэгэн цэг дээр нэгтгэн цуглуулдаг.Сүүлийн жилүүдэд улс орон, газрын холыг алсалсан цахилгаан бараа бүтээгдэхүүний худалдаа дэлхийн зах зээлд саадгүй нэвтэрч, дэлхийн эдийн засагт өөрчлөлт авчирлаа. Ши Ань олон улсын боомтын дүүрэг нь “Интернэт торгоны зам” цахилгаан бараа бүтээгдэхүүний худалдаа бий болгож, Шань Ши мужийн онлайн олон улсын худалдааг хөгжүүлсэн.
Интернэт торгоны зам гэдэг нь уламжлалт торгоны замын хөгжил, үргэлжлэл юм. Энэ утгаараа бараа тээвэрлэлт, мэдээ мэдээлэл, мөнгөн гүйлгээ зэрэг ачаа барааны тээвэрлэлтэд боомтоор нэвтрэх, санхүү, лавлагаа, орчуулга зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлнэ.
2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр. Хятадын боомтын ерөнхий захиргаа Ши Ань хотын улс алсалсан цахилгаан бараа бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний туршилтын газрыг албан ёсоор зөвшөөрчээ. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ши Ань хотын улс орон алсалсан цахилгаан бараа бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний туршилтын газар байнгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнтэй зэрэгцээд улс алсалсан импортын ажлыг эхлүүллээ. Ийнхүү Шань Ши мужийн “Интернэт торгоны зам” албан ёсоор эхэлж, торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэв.
Түүнчлэн Хятадын 100 орчим компани бүртгүүлсэн байна. Үүнд, Хятадын Дүн Жин, Гүө Мэй, Тэн Шюнь зэрэг компаниуд Улс орон алсалсан цахилгаан барааны худалдаанд ар араасаа дараалан бүртгүүлсэн байна.
“Интернэт торгоны зам” нь дэлхийн олон улсын эдийн засгийн хөгжлийг ахиулахад стратегийн чухал үйлчлэл үзүүлсэн юм. Энэхүү шинэ загварын хөгжлийн бодлого нь улс орнуудын хооронд саадгүй нэвтрүүлж, дэлхийн эдийн засаг,худалдаанд хөгжил авчирлаа. Ши Ань олон улсын боомтын орон нь Хятадын цахилгаан барааны арилжааны гол хэсгийг эзэлж байгаа юм. Энэ нь залуучуудад үйл ажиллагаа эрхлэх орон зай олгож өгсөн байна.
Жижиг бараа бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна
2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр. Иү Яньвэй цахилгаан бараа бүтээгдэхүүний компаний ажилтан То Жяньхуа Орос зэрэг торгоны зам дагуух улс орнуудаас 80 гаруй онлайн захиалгын бараа хүлээж авсан авчээ. Мөн Иү боомтоор 300.6 сая юаний өртөгтэй 13.06 сая ширхэгбараа бүтээгдэхүүн экспортолсон байна.
Өмнөд Африкаас ирсэн Лик дөрвөн жилийн өмнөөс онлайн бараа сонирхон худалдаж эхэлсэн гэх. Тэрээр өөрийн гэсэн компанитай болж, интернэт ашиглан Африкийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажилладаг юм байна. Интернэттүүний ажилд маш их амжилт авчирчээ. Улмаар 2015 онд түүний худалдааны орлогын хэмжээ 40 хувиар өссөн байна.
Онлайн бараа бүтээгдэхүүн Хятад-Европын галт тэргээр дамжин Европын улсад хүрэхээр болсон байна. Энэхүү галт тэрэгний ачаа барааг хариуцсан талын компаний захирал Фэн Шюбиний танилцуулж ярьснаар тус галт тэрэг 2014 онд анх ашиглалтад орсноос хойш 33 удаа аялж, 1938 чингэлэг ачаа бараа тээвэрлэжээ.
Жижиг бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улс орон алсалсан цахилгаан бараа бүтээгдэхүүний хянах төв байгуулсан байна. Тус төв байгуулагдсанаас хойш нийт 468 компани бүртгүүлж, Америк, Орос, Франц, Испани, Өмнөд Африк зэрэг улс оронд бараагаа экспортолж байна.
Мөн олон улсын шуудангийн газар байгуулав. Энэхүү шуудангийн газрыг байгуулснаас хойш цаг хэмнэн, олон улсын худалдааны хөгжлийг дэмжиж, улс орон алсалсан цахилгаан бараа бүтээгдэхүүний компаниудад үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.
Иү хот “Интернэт торгоны зам”-ыг өргөжүүлэн, дэлхийн интернэт сүлжээний хөгжлийн хандлагатай зүй ёсоор зохицон ажилласаар. Сүүлийн жилүүдэд Жэжян мужийн Иү хот жижиг бараа бүтээгдэхүүний давуу талаараа дэлхийн онлайн барааны төв болсон байна. Бүртгүүлсэн компаниудын 76.3 хувь нь цахилгаан бараа бүтээгдэхүүн борлуулж байдаг.30.1 хувийн компани нь цахилгаан бараа бүтээгдэхүүний интернэт дэлгүүртэй болсон байна. Түүнчлэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг компаний тоо 240 саяыг давжээ.
Хятад улсын баруун бүс нутгийн бизнес эрхлэгчдийн мөрөөдөл
Жиньжянгийн Ази Европын олон улсын арилжаа худалдааны төвийн захирал Жан Хүнпин өнгөрсөн оны цахилгаан барааны арилжаа худалдааны өртөг 100.4 сая юань хүрсэнд маш их баярлаж буйгаа илэрхийлсэн. Дөрвөн жилийн өмнө 70 сая юаньд ч хүрэхгүй байсан.
Жан Хүнпин “Хятад улсын баруун бүс нутгийн улс алсалсан цахилгаан барааны арилжааны анхдагч хүн”-ээр шалгарсан байдаг. 2010 онд тэрээр Хятад улсын Шиньжянд бараа бүтээгдэхүүний арилжааны төв байгуулсан. Дэлхийн эдийн засгийн хямралыг туулан гарч, өдгөө арилжааны хамгийн сайн үеэ угтаад байгаа юм.
Тэрээр анх Lubricating oil худалдаалж байлаа. Худалдаагаа өргөжүүлэх зорилгоор Узбекстан улсад хамтын ажиллагаа зохион байгуулж, Хятад улсаас Узбекстанд цахилгаан бараа бүтээгдэхүүн борлуулах эрх авсан цорын ганц салбар төв болсон байна.
Жан Хүнпин 2007 оны өвөл Узбекстан улсын худалдааны төвд гурван сар суралцаж, онлайн бараа худалдах, тооцоо хийх зэрэг аргад суралцсаны дараа Хятад улсад салбар нээн ажиллуулах өргөдөл гаргасан байна. Тэгээд 2010 онд Жиньжянгийн Ази Европын олон улсын арилжаа худалдааны төв байгуулсан юм.
Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:
- Хятад улс болон Азийн орнуудын эдийн засгийн нөхцөл боломж их байна. 2015 онд Дундад Азийн бараа бүтээгдэхүүнийг импортолж эхлээд Хятадын зүүн бүс нутаг болон далай дагуухбүс нутгийн иргэдэд үйлчилсэн юм. Боомт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт зэрэг тал дээр цөөн бус хангалтгүй зүйл байгаа юм. Улс алсалсан цахилгаан бараа бүтээгдэхүүний арилжаанд зориулсан бодлого, Азийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдах, “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлого сайжрахыг дагалдаад эдгээр асуудал бүгд шийдэгдэнэ.
Жиньжянгийн Жиү Жэн технологийн захирал Тан Бө:
- Хятад, орос хэлний систем нь 2016 оны 2 дугаар сард ашиглалтад орно гэж хэллээ.
Угтан ирсэн 2016 онд Жан Хүнпинд бас нэгэн шинэ хүсэл төрсөн байна. Тэрээр Азийн орон нутгаас Хөвөн, арьс зэрэг бүтээгдэхүүнүүд импортолж Хятадын зах зээлд гаргана. Басхүү Хятад, Пакистан дахь эдийн засгийн коридорын мэдээллийн төвийг байгуулж, Пакистан улстай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
