Хятад, Оросын хоёр талын худалдааны хэмжээ гурван жил дараалан 100 тэрбум ам.доллар давж, Хятад улс 11 жил дараалан Оросын хамгийн том худалдааны түнш болжээ. Өнгөрсөн жил хоёр тал цар тахлын эсрэг хамтаа тэмцэж, бие биендээ тусалж, эдийн засаг, худалдаа, технологийн шинэчлэл гэх мэт салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг сурталчилж сөрж урагшлана.
Хятад, Оросын эдийн засаг, худалдааны харилцаа шинэчлэгдэхийн хэрээр хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч, Оросын нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүний Хятадтай хамтын ажиллагааны давуу тал улам бүр тодорч байна. Хятад, Оросын Шинжлэх ухаан, технологийн инновацын жил 2020 онд албан ёсоор эхэлсэн бөгөөд хоёр тал хамтын ажиллагааны 1000 гаруй төсөл хэрэгжүүлж энэ нь хоёр улс сэдэвчилсэн оныг эхлүүлснээс хойшхи хамгийн урт хугацааны хамтын ажиллаганы жагсаалт болжээ. Хятад, Орос хоёр улс вакцин, эм бэлдмэл үйлдвэрлэх, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоололын эдийн засаг, юмсын интернэт, том дата зэрэг бизнесийн шинэ салбарт улам нягт хамтын ажиллагаа өрнүүлж байна.
Жан Ханьхүй:
- Хятад, Оросын эдийн засаг харилцан бие биенээ нөхөж, хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааны хүчтэй уян хатан байдал, асар их чадавхи нь цар тахлын нөлөө түр зуурын шинжтэй болохыг тодорхойлж байна. Хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үндэс суурь өөрчлөгдөөгүй бөгөөд хамтын ажиллагааны урт хугацааны эерэг нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. 2021 онд хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа томоохон амжилтанд хүрч, илүү үр дүнд хүрэх юм.
