Энэ асуудлаарх хэлэлцээр эхэлсэн тухай Хятадын Үндэсний сансар судлалын удирдах газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Тянь Юйлүн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус мэдээллийг лхагва гарагт Европын түншүүд нь баталсан байна.
- Хятад улс туйлын их амбицтай сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Сансрын судалгаа өнгөрсөн зууны 60-аад оноос хойш өөрчлөгдсөн. Тиймээс олон улс хамтран ажиллах нь зүйтэй бид ойлгож байгаа гэж ESA-ийн төлөөлөгч Пол Хвистендаль ярьлаа.
Европын сансрын агентлагийн Ерөнхий захирал Йоган Дитрих Вёрнер мэдэгдэхдээ, Дэлхийн дагуул гараг дээр барих гэж буй “Сарны суурин” нь Ангараг гараг руу ирээдүйд нисэхэд зориулагдсан бааз болох төдийгүй Сарны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, тэр ч бүү хэл Саран дээр ашигт малтмал олборлох эхний алхам болж магадгүй гэж үзэж буйгаа хэлсэн юм.
Энэ оны эцсээр Хятад улс Сарны хөрснөөс дээж авахаар сансрын хөлгөө илгээхээр төлөвлөж байгаа ба 2017 гэхэд Сарны ар тал руу анх удаа сансрын хөлгөө илгээх зорилт тавьсан байна.
Харин Европын сансрын агентлаг энэ онд Хятадын сансрын “Чан Э-5” аппаратын авчирсан Сарны шорооны дээжинд шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа аж.
Хятад улс Европын холбоотой хамтран саран дээр тосгон барина
2017-05-04 20:27
Хятад улс Европын сансрын агентлагтай /ESА/ хамтран Саран дээр хүн амьдрахад тохиромжтой бааз байгуулахаар төлөвлөж байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://china.huanqiu.com
Дэлгэрэнгүй үзэх
