Өвөр Монголын Баяннуур хотын Урадын хойд хошууны овооны тахилгын найр-V нь 06-р сарын 05-ны өдөр амжилттай болж, Шанхайн дэлхийн гиннесийн ерөнхий газраас Урадын олон улсын овоон соёлын хүрээлэнд “Их дэлхий гиннесийн тэмдэглэл”-ийг бүтээсэн үнэмлэх олгов.

Өвөр Монголын Баяннуур хотын Урадын хойд хошууны Урадын олон улсын овоон соёлын хүрээлэн нь Өвөр Монголын Өөртөө Засах орны 74 нэртэй овоогоор гол болгож, Монгол Улс, БНБурУ болон улсын дотоодын 8 муж орон, 19 аймаг хот, 30 хошуу шяний түүх соёлын үүсэлтэй өөрийн өвөрмөц онцлогтой, уламжлалт тахилгатай овоог сонгож, 99 овооноос бүрдсэн дэлхийн овоон соёлын анхны хүрээлэнг байгуулжээ. Мөн дэлхийн хамгийн том бөгөөд агуулга баялаг овоон соёлын ордон, дэлхийн хамгийн том Цох-Өндөр хайрханы хошуу 13 тахилгат овооны том гуулин шуумал сахиус, Чингис хааны 27 насны түүхэн байр суурийг дурсан тэмдэглэсэн улсын дотоодын цорын ганц авралт хайрханы 27 овооны сүрэг зэргийг амьд дүрслэлээр харуулсан овоон соёлын хүрээлэнг байгуулж, “Соёлоор хошуугаа хүчирхэгжүүлэх ба соёлоор ардаа баяжуулах” талыг ахиулав.

Урадын хойд хошууны Урад овоон соёлын нийгэмлэгийн дарга, Урад соёл судлалыг ахиулах нийгэмлэгийн дэд дарга, Урад соёл судалгааны нийгэмлэгийн хэрэг эрхлэгч Сүхбаатар гуай:
- Манай Урадын овоон соёлын хүрээлэнг 2017 онд байгуулсан. 99 овооноос бүрдсэн байгаа. 6 хэвэл, бөө мөргөлийн 99 тэнгэрээр үндэслэл болгосон. Зургаан дүүрэгтэй, олон улсын овоон дүүрэг, найман муж орны овоон дүүрэг, 12 аймаг хотын овоон дүүрэг, ажил төрлийн овоон дүүрэг, гурван Урадын овоон дүүрэг зэрэг бий. Бид энэ овоон соёлын хүрээлэнг байгуулсны гол зорилго нь монгол үндэстнийхээ язгуур соёл болох тахилгын соёл, ялангуяа овоон соёлын тахилгаа уламжилж, хамгаалж, хөгжүүлэхийн төлөө юм гэлээ.

Өвөр Монголын Баяннуур хотын Урадын хойд хошууны соёл, аялал жуулчлал хэдийгээр бусад газраас нэлээд орой эхэлсэн, хурд нь нэлээд удаан явцтай байсан ч хөгжлөөр маш хурдан байгаа бөгөөд чанартай хөгжлийг биелүүлэн, соёл, аялал жуулчлалын системийг бүрэлдүүлэв. Урадын олон улсын овоон соёлын хүрээлэн нь Урадын хойд хошууны нийгэм аж ахуй, ардын амьдралын түүхт чанартай өөрчлөлтийг нэг хэсэг талаас нь амьд үзүүлэн, орон нутгийн соёл цэцэглэн хөгжих, эл үндэстний олон түмэн харилцан туслалцан, хамтдаа нэгдэн давшсан шинэ амжилтыг харуулсан байна.
Урад нутгийн соёл нь элбэг баялаг агуулга хэлбэрээрээ монгол соёлын бадрал хөгжилд шинэ хүч нэмж, бусдаас ялгагдах өвөрмөц онцлог болон үндэстний гүн гүнзгий соёлын агуулгаараа Хятадын соёлын шимт хөрсөнд уусаж, цог бадрангуй амьдралын хүч болон орлуулж болшгүй шинэ цаг үеийн шинэ үзэл санааны гэрэл гялбаагаа өнөд цацруулан, ганган байгалийн соргог цэцэг болон дэлгэрэх нь лавтай юм.



