2023 оны хаврын баяраар цар тахлаас сэргийлж тэмцсэн байдал шинэ шатанд орсны дараах анхны баяр тохиож байгаа учир хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байлаа. Хурдны галт тэрэг, нисэх онгоц, автобусаар аялан, гэр бүл найз нөхдөө зорьсон хаврын аялал дахин эхэлж, хос уянга нааж, сүм хийдийн үзэсгэлэнг сонирхон ардын уламжлалт зан заншилтай танилцан, гудамж дүүрэн дэнлүү асааж гоёл чимэглэлээр чимэглэсэн шинэ хаврын баяр хөөр баяраар бялхаж байв. Захиалга нэмэгдэж, үйлдвэрлэл хурдсан, нийтийн хоолны үйлчилгээ болон аялал жуулчлал улам бүр түгээмэл болж, хөгжлийн эрч хүч хуримтлагдан, Хятадын эдийн засаг салхи давлагааг сөрөн урагшилна.
Хаврын баярын аялал тогтвортой, эмх цэгцтэй байна
Цар тахлаас урьдчилан сэргийлж тэмцэх арга хэмжээг оновчтой болгосон ба зохицуулалт хийснээр сүүлийн гурван жилд иргэд шинэ жилээр төрсөн нутаг руугаа буцах, төрөл төрөгсөд, найз нөхдөдөө эргэж очих хэрэгцээ төвлөрсөн байдлаар гарч, бүс нутгийг дамнасан хүмүүсийн урсгал хурдсан, Хятадын хөгжил цэцэглэлтийг улам нэг шат ахиулсан байна.
Хамгаалалтын хаалгаар минут тутамд 170 гаруй хүн нэвтэрч, 90 секунд тутамд нэг галт тэрэг хөдөлж, хаврын баярын өмнөх Шанхай хотын Хунчяо галт тэрэгний буудал хөл хөдөлгөөн ихтэй, 65 мянган ам метр талбай бүхий хүлээлгийн танхимын суудал дүүрч байв.
200 гаруй нисэх онгоцны зогсоол бүгд нээлттэй болсон бөгөөд цаг тутамд 40 гаруй нислэг хөөрч буудаг. Өдөр тутмын зорчигчдын дундаж тоо 110 мянгыг давж, Бээжингийн Дашин олон улсын нисэх онгоцны буудалд хаврын баярын үеэр зорчигчдын урсгал эрс нэмэгдсэн байна. Зорчигч Ү Шиньюэ терминалын танхимд ирж, орж гарч буй хүмүүсийн дунд зураг авалт хийж их хөдөлгөөн өрнөсөн аяллын урсгалыг хамаатан садантайгаа хуваалцана.
Алс хол яваа ч нутаг устайгаа зүрх сэтгэлийн холбоотой. Тээврийн сүлжээ бүх чиглэлд өргөжин тэлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх ба хянах нөхцөл байдал сайжирснаар олон зорчигчийг гэртээ буцахад нь тус дэм олгосон байна. Төвийн тал нутагт, Жэн Жөүгийн зүүн галт тэрэгний буудалд өдөрт дунджаар 120 сая гаруй зорчигч хүлээн авдаг бол Чиньлин нурууны гүнд хаврын баяраар удаан галт тэрэг ердийнхөөрөө аялж, Хятадын баруун хойд нутгийн дотоод хэсэгт Өмнөд агаарын тээврийн компани Шиньжянд 8000 гаруй нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа нь 2019 оны мөн үеийнхээс давсан байна.
Төрийн зөвлөлийн хамтарсан хамгаалалт, хамтын хяналтын механизмын хаврын баярын аялал жуулчлалын тусгай ангийн мэдээнээс үзвэл нэгдүгээр сарын 21-нээс 27-ны хооронд Хятад улсын төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээвэр нийт 226 сая гаруй зорчигч тээвэрлэсэн нь 2022 оны мөн үеийнхээс үлэмж өндөр болов. Их Британийн “Эдийн засагч” сайтад мэдээлснээр эдүгээ цар тахлын хязгаарлалтыг цуцалснаар хаврын баярын аяллын оргил үе эргэн ирсэн байна.
Хаврын баяраар Хятад улс гэр бүлийн нэгдэл ба нутаг усаа эргэх боломж олгохын зэрэгцээ улс орон цаг үеийн хөгжил дэвшлийг тусгаж байдаг юм.
Ард түмний амьжиргааг тасралтгүй дээшлүүлнэ
Гэр бүл бол хамгийн жижиг улс, улс гэдэг хэдэн арван мянган гэр бүл юм. Олон мянган айлын жаргалаар хаврын баярын өнгийг илтгэж байдаг.
Сар шинийн хоёр дахь өдрийн өглөөний 06:00 цагт Шаньдүнгийн Шөүгуан Дили хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний логистикийн парк ачаалал ихтэй ажиллаж, худалдааны лангуу Фүжянийн чинжүү, Гуандүнгийн шош, Юньнанын уулын ногоо зэргээр дүүрэн байв. Логистикийн хариуцагч Сүнь Шянмин:
- Тус паркт өдөрт 200 гаруй сорт худалдаалагдаж байгаа бөгөөд 01-р сараас хойших өдөр тутмын худалдааны хэмжээ өнгөрсөн оны 12-р сартай харьцуулахад 30 гаруй хувиар өссөн байна.
Үр тарианы гарц найман жил дараалан 1.3 их наяд гаруй жингийн хэвээ хадгалж, "Арван ес дараалсан ургац"-д хүрсэн бол оршин суугчдын нэг хүнд ногдох мөнгөн орлого эдийн засгийн өсөлттэй үндсэндээ уялдуулан бодитоор 2.9 хувиар өсөж, хотод нийт 12.06 сая ажлын байр шинээр бий болж, жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэв. 2022 онд ажил эрхлэлт ба үнэ тогтвортой байж, иргэдийн амьдралыг баталгаажуулав. Энэ жилийн хаврын баяраар шинэ ногоо, цагаан будаа, жимсний зах зээл хангалт сайтайн дээр чанарыг баталсан байна. Бизнесийн том өгөгдлийг хянах, урьдчилан таамаглах платформд харуулснаар хаврын баярын өмнө томоохон бөөний захууд болон төрөл бүрийн сүлжээ супермаркетуудын өдөр тутмын хэрэгцээний бараа материалын нөөц хэвийн өдрүүдтэй харьцуулахад 20-30 хувиар нэмэгдэж, жилийн өмнөхөөс 10 гаруй хувиар нэмэгджээ.
Гэрийнхээ хажууд ажиллаж, гэр бүлээ харгалзахын зэрэгцээ орлого үүдэж байна. Шинэ он гарахаас өмнө Хэнань мужийн Пинюй шяний ядууралд нэрвэгдсэн Ли Шяодүө шяниас зохион байгуулдаг уснаас хамгаалах ур чадварын сургалтад хамрагдаж, сургалтын гэрчилгээ авч, ойр хавийн хотод ажиллан сард 7-8 мянган юанийн цалин авах төлөвлөгөө гаргав.
32 сая 780 мянган хүн ядуурлаас гаран ажилтай болж, жилийн зорилтоос давж, их хэмжээний ядуурлаас урьдчилан сэргийлэх ажил үр дүнд хүрсэн байна. Жилийн турш 6.5 тэрбум юанийн үнийн хөнгөлөлт үзүүлж, 200 гаруй сая иргэдэд үр өгөөж хүртээв. Өнгөрсөн онд иргэдийн амьжиргааны баталгаа баттай хангагдан, бүтээн байгуулалтын үр дүн иргэдийн сэтгэлийг дулаацуулсан байна.
Шиньжяны умард нутгийн хүйтэнд дулаан хангамжийн ажилчид ажлын байраа сахиж байлаа. Шөнийн хоёр цагийн үед агаарын хэм хасах 30-д хүрч байсан ч Шиньжяны Хуадянь Чанжи салбарын төвлөрсөн удирдлагын өрөөний гэрэл асаалттай байв. 20 гаруй жил ажилласан Ванли ээлжийн шалгалт хийж энэ жилийн хаврын баяраа тэмдэглэв. Тэрээр:
- Засвар үйлчилгээний ажилтнууд 24 цагаар ээлжид гарч, ард түмний амьжиргаа, эрчим хүчний хэрэглээг тууштай хамгаалан, хүйтэн өвлийг баталгаатай дулаахан өнгөрүүлнэ гэж хэлэв.
4600 метрийн өндөрт орших Я Лунжянгийн Кэла фото цахилгаан станцад 1000 гаруй барилгачин барилгын ажлыг эрчимжүүлж байдаг бол Хайнань Саньягийн Нанфань судалгаа, үржлийн баазад судлаачид эрдэнэ шишийн үржүүлгийн үйл явцыг хурдасгахын тулд тоосжилтын чухал үеийг судалж байв. Олон мянган гэр бүл дахин цуглах үед мөн олон хүмүүс ажилдаа тууштай байж, Хятадын мөрөөдлийг хамтдаа бүтээх их аянд тэмүүлж байгаа юм.
Өнөөгийн Хятад улсад ард түмний амьдрал бүх талаар сайжирч, ард түмний ашиг хонжоо, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж илүү бодитой, аюулгүй, тогтвортой байдлаа хадгалав. "Сар шинээ баяр хөөртэйгөөр угтах"-аас эхлээд "Шинэ жилдээ тууштай тэмцэх" хүртэл Хятадын ард түмэн эв нэгдлийн сүр жавхлант хүчирхэг хүчийг цуглуулж, Хятадыг дулаацуулж буй сэтгэл хөдөлгөм дүр зургийг бүтээсэн байна.
Хэрэглээний зах зээл өсөж байна
Өдрийн цагаар "Шар мөрний үзэсгэлэн" хөл хөдөлгөөн ихтэй байж, хаврын баярын хос уянга, чихэр, барын гутал зэрэг сар шинийн бараанууд дэлгэгдэж борлуулалт сайтай байдаг. Харин шөнийн цагаар цэцэрлэгт хүрээлэн олон өнгийн гэрлээр гэрэлтэж, Бээжингийн дуурь, хулсан морь, ганзага, модон бөмбөр зэрэг биет бус соёлын өвийн үзүүлбэрүүд тоглогдож хүмүүст хөөр хөгжөөн нэмж байлаа. Энэ жилийн хаврын баяраар Бээжин-Ханжөүгийн их сувгийн эрэг дээрх эртний хот болох Шаньдүн мужийн Линьчин хотод хөл хөдөлгөөн улам ихсэв.
Өнөөгийн Хятад улс эрч хүчээр дүүрэн байна. Ард түмэн жавхаатай, хэрэглээ өргөн, үйлдвэрлэл ид өрнөж, Хятадын газар нутаг улам амар амгалан, ажил хэрэгч, эрч хүчээр дүүрэн болсон байна.
Хаврын баярын үеэр улс даяарх 480 Ваньда худалдааны талбайн зорчигчдын нийт урсгал 160 саяд хүрч, борлуулалтын орлого 12 тэрбум 680 сая юаньд хүрэн дээд амжилт тогтоов. 01-р сарын 28-ны өдөр Үндэсний кино хэрэг эрхлэх газраас нийтэлснээр 2023 оны хаврын баярын киноны касс 6 тэрбум 758 сая юаньд хүрч, түүхэн дэх хаврын баярын киноны хоёр дахь шилдэг борлуулалтын орлого болсон байна. Олон нийтийн соёлын аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, аялал жуулчлалын зах зээл эрчимтэй хөгжив. ССАЖЯ-наас гаргасан тооцоогоор хаврын баяраар улсын хэмжээнд 308 сая дотоодын жуулчин зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 23.1 хувиар нэмэгдэж, 2019 оны мөн үеийнхээс 88.6 хувь болж сэргэсэн байна.
Хаврын баярын үеэр хоол хүнс, орон байр, аялал жуулчлал, худалдаа, үзвэр үйлчилгээний эрэлт хурдтай нэмэгдэж, биет худалдаа, нийтийн хоол, орон байр, соёлын аялал жуулчлал зэрэг салбарууд мэдэгдэхүйц сэргэн, Хятадын зах зээлийн хүчтэй уян хатан байдал, асар их чадавхыг харууллаа. Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн дэд судлаач Ян Гуанпү:
- Шинэ онд хэрэглээгээ сэргээх ба тэлэхийг урьдал болгосноор Хятад улсын дотоодын эрэлт хэрэгцээг тасралтгүй гаргаж, эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц өгөх болно.
Өнөөгийн Хятад улс эдийн засгийн тогтвортой байдал, асар их боломж, амьдрах чадвартай бөгөөд урт хугацааны үндсэн суурь нь өөрчлөгдөөгүй хэвээр байна. Дэлхийн хамгийн бүрэн гүйцэд аж үйлдвэрийн систем, хамгийн том, боломжит зах зээл нь өндөр чанартай хөгжлийн бат бөх суурийг тавьсан юм. Бид бат итгэлтэй байж, тогтвортой байдалд ахиц дэвшил гаргахын төлөө хичээж л байвал тавьсан зорилгодоо хүрэх нь дамжиггүй.
