solongonews
Хятадын ”24 цаг улирал” ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвөөр бүртгүүлэв
2016-12-02 10:52
Этиопийн нийслэл Аддис Абабад 11 дүгээр сарын 30-нд болсон ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтын Засгийн газрын зөвлөлийн XI Байнгын хурлаар Хятадын дэвшүүлсэн ”24 цаг улирал”-ыг Биет бус соёлын өвийн жагсаалтад хамруулахаар батлан зөвшөөрөв.

        

        Тус хуралд оролцож буй Хятадын Соёлын яамны гадаад хэргийн газрын олон улсын хэлтсийн дарга Жан Лин:

- Хятадын "24 цаг улирал" нь Хятад улс эх байгалиа хүндэтгэж, хүн байгаль эв нийцтэй орших үзэл баримтлалыг гүйцэд харуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ёслол зохион байгуулах, иргэдийн үйл ажиллагааны зүй ёсны удирдлагыг үзүүлж байна. Холбогдох хороолол болон олон нийтийн соёлын нийтлэг ойлголтыг буй болгож, Биет бус соёлын өвийн чухал чанарын тухай хүмүүсийн үзэл ойлголтыг нэмэгдүүлэхэд ашигтай" гэж хэллээ.

        "24 цаг улирал" нь Хятадууд нарны эргэлтийн хөдөлгөөнийг ажиглаж, цаг уурын өөрчлөлтийн жам ёсыг судлах явцад бүрдсэн танин мэдэхүйн систем, түүнтэй холбогдох практикийн чухал хэсэг юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл