solongonews
Гилбээн шог жүжгийн үдэшлэг боллоо
2017-08-31 20:42
Гилбээн шог жүжгийн үдэшлэг

        Жил бүрийн Хятад улс-Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадмын нэгэн сонирхолтой хэсэг бол Хошин шог жүжгийн үдэшлэг байдаг. XIV удаагийн Тал нутгийн соёлын наадмын Монгол хэлний Гилбээн шог жүжгийн үдэшлэг 08-р сарын 30-ны үдэш Өвөр Монголын Урлагийн Дээд сургуулийн урлагийн танхимд боллоо. Энэ оны хувьд тал нутаг, байгаль орчноо хайрлан хамгаалах, цаг завгүй их ажлынхаа дунд амьдралын нандин бүхнээ хэрхэн алдаж буй зэрэг асуудал дэвшүүлсэн, үзэгчдэд ухаарал гэгээрэл хайрласан олон сэдэв бүхий нийт найман хошин жүжиг тайзнаа тавигдлаа. Тоглолтод Тайвас хошуу, Өвөр Монголын Үндэстний Урлаг жүжгийн хүрээлэнгийн Үлгэр монгол жүжгийн бүлгэм, мөн Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошуу, Ордос хотын Үүшин хошуу зэрэг аймаг, хот, хошуудын Улаанмөчирийн уран бүтээлчид оролцсон юм. Хошин урлагийн үзүүлбэрүүд жилээс жилд чанаржин сайжирч байгааг үзэгч олон сайшааж байлаа. 

Зохиогч: Бэлтгэсэн нь Э.ҮРЖИНХАНД
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл