solongonews
Сүүлийн 10 жилийн Хятадын ДНБ жилд дунджаар 6 хувиар нэмэгджээ
2023-12-13 18:01
Сүүлийн 10 жилийн Хятадын ДНБ жилд дунджаар 6 хувиар нэмэгджээ

    Сүүлийн арван жилд 2013-2022 оны хооронд Хятадын ДНБ 59.3 их наяд юань байсан нь өссөөр 121 их наяд юань болж, жилд дунджаар 6 хувиар нэмэгдсэн байна. Валютын дундаж ханшаар тооцвол Хятадын эдийн засаг 18 их наяд ам.долларт хүрч, дэлхийд хоёрдугаарт орж ирсэн юм. Нэг хүнд оногдох ДНБ 2013 онд 43 мянга 497 юань байсан бол 2022 онд 85 мянга 698 юань болсон. 2020 онд гэхэд Хятад дэлхийд цорын ганц эдийн засгийн эерэг өсөлттэй улс байлаа. Сүүлийн гурван жилд Хятадын эдийн засаг дунджаар 4.5 хувь өсөж, дэлхийн дунджаас 2.5 нэгж илүү байж, дэлхийн гол эдийн засгийг тэргүүлж байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл