Өмнөх зууны жараад оны эхээр улс даяар гурван жилийн байгалийн гамшигт дайрагдаж, манайх Ляо Нин мужийн Фү Шинь Монгол үндэстний өөртөө засах шяниас тухайн үеийн Улаанцав аймаг (одоогийн Улаанцав хот)-ын Дархан Муумянган холбоот хошууны Шинэбулаг нэгдэлд нүүж ирж нутагшсан. Дараа жил нь манайхан 384 хонь хувааж олов. Энэ бол нийтийн эд хөрөнгө бөгөөд малчин хүний амин судас. Манайх эдгээр хонинд түшиглэн ажлын хувь олж амьдралаа аргацаадаг.
1964 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан Муумянганы тал нутагт би охин дүүтэйгээ цагаан зудтай тэмцэн нийтийн хонин сүргийг хамгаалсан үлгэрээр олонд танигдсан “Тал нутгийн бяцхан баатар эгч охин дүү” болсон билээ.
Тухайн үеийн сонин хэвлэлд "11 настай Лүн Мэй, 9 настай Юй Рүн, тэгээс доош 40 градусын хахир хүйтэнд явганаар 70 гаруй газар замнаж, цагаан зудтай нэг шөнө нэг өдөр тэмцэн, нийтийн 384 хонийг хамгаалав" гэсэн мэдээ байнга явдаг болсон. Энэ хэсэг мэдээ нь хүмүүст, нас нь тийм бага хоёр хүүхэд, туйлын хахир хүйтэн уур амьсгалын өмнө цагаан зудтай урт хугацаагаар тэмцэж, тийм олон хонийг хамгааллаа. Тэд хоёул үнэхээр мундаг гэсэн мэдээ мэдээлэл дамжуулна.
Үнэндээ тухайн үед бид хоёрын бодол маш энгийн байсан. Бид сэтгэлдээ хонин сүрэг минь мэнд бол боллоо, бид байвал хонин сүрэг байна гэж чанга бодсон. Итгэл бишрэл бол хамгийн хүчтэй зэвсэг! Бид хоёул иймэрхүү итгэл бишрэлдээ түшиглэн хахир хүйтэн, өлсөх, ядрал зүдрэлийг ялан давсан байдаг.
Эрэлхэг баатарлаг нугаршгүй, хүнд бэрхшээлээс эмээхгүй байдаг нь монгол үндэстний уламжлалт араншин юм. Лэй Фэнгээс суралцаж, улс ба нийтийн ашиг тусыг аливаагаас эрхэм байлгах нь бидний итгэл бишрэл болно. Эдгээр оюун санааны хүчин чадал бид хоёрыг зоригжуулан өлсгөлөн хахир хүйтнийг ялан давуулж, цагаан зудыг ялж, нийтийн хонин сүргийг хамгаалж чадав. Энэ цэвэр цайлган сэтгэл даруй бид хоёрын гол санааны эх сурвалж гэж хэлж болно.
Өмнө нь аав минь бидэнд хонин сүргээ дагаж л байвал хонио алдахгүй гэж ярьж байсан билээ. Одоо би ХКН-аа дагаж, сэтгэлдээ ард түмнийг бодвол гол санаагаа мартаж чадахгүй гэж ярьж байлаа.
Энэ бол даруй миний 50 гаруй жилийн турших хамгийн үнэн бодитой сэтгэл юм.
