Хятадын Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хороо, Худалдааны яам 28-ны өдөр "Гадаадын хөрөнгө оруулалттай салбаруудыг урамшуулан дэмжих каталоги (2020 оны хэвлэл)" -г олон нийтэд нээлттэй нийтэлсэн бөгөөд 2021 оны 1-р сарын 27-ноос хэрэгжиж эхэлнэ.
Эдгээрийн дотор, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг урамшуулан дэмжих каталогид амьсгалын аппарат, ЭКМО, монитор, PCR -ын багаж үйлдвэрлэх, онлайн боловсрол, онлайн эмчилгээ, онлайн оффисын систем нээн хөгжүүлэх, хэрэглээний үйлчилгээ, тав дахь үеийн хөдөлгөөнт холбооны технологийг үйлдвэрлэх, ашиглах зэрэг 65 зүйлийн заалт, засвар оруулсан 51 зүйлийн заалтыг нэмж оруулсан байна.
Салбарын каталогид хамрагдах гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд нь хууль тогтоомж, захиргааны дүрэм журам буюу Төрийн зөвлөлийн тогтоолын дагуу татвар ногдуулах, газар ашиглах зэрэг давуу эрх эдлэх боломжтой юм байна.
Каталогийн дагуу, Хятад улс аж үйлдвэрийн хангамжийн гинжийн хэлхээн дэх гадаадын хөрөнгө оруулалтын идэвхтэй үүрэг ролийг цаашид гүйцэтгэж, мэдээлэл үйлчилгээний салбар, онлайн боловсрол, онлайн эмнэлгээ, онлайн оффис зэрэг үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийхийг цаашид урамшуулах болно.
Хятадын төв баруун бүс нутаг, тухайлбал Хайнаний чөлөөт худалдааны бүс, худалдаа, тээвэр, санхүү, аялал жуулчлал зэрэгт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг цаашид урамшуулан дэмжих болно.
