Өнөөдөр буюу 19-нд Фужянь мужид Хятадын үр тарианы худалдааны 3 дахь удаагийн хурал “Чанарыг төвлөрүүлэн, үйлдвэрлэлийг эрчимжүүлж, амьжиргааны эрчийг нэмэгдүүлэн, саадгүй нэвтрүүлэх” гол сэдвээр нээгдэв.
2018 оноос хойш Хятадын үр тарианы худалдааны хурлыг Харбин, Жэнжөүд хоёр удаа амжилттай зохион байгуулж, нийт 33 сая гаруй тонн төрөл бүрийн хүнсний тос худалдаж, худалдааны мөнгөн дүн нь 70 гаруй тэрбум юаньд хүрсэн байна. Энэ удаагийн худалдааны хурлын үзэсгэлэнгийн нийт талбай 75 мянган хавтгай дөрвөлжин метр бөгөөд өмнөх удаагийн хурлын үзэсгэлэнгээс 10 мянган хавтгай дөрвөлжин метрээр нэмэгдэж, үзэсгэлэнд оролцохоор нийт 2600 гаруй компани бүртгүүлсэн нь өнгөрсөн жилээс 400 гаруйгаар нэмэгдсэн байна.
Үндэсний үр тариа, барааны нөөцийн газрын намын хэсгийн нарийн бичгийн дарга Жан У-фэн нээлтийн хуралд хэлэхдээ, энэ удаагийн худалдааны хурал нь олон улс хүнсний баталгаат байдалд дээд хэмжээгээр анхаарал хандуулж буй нөхцөл байдалд болж байна. Цар тахлыг тогтоон барих, сэргийлэх болон эдийн засаг нийгмийн хөгжлийг ерөнхийд нь ахиулах шинэ нөхцөл байдалд, үндэсний чухал худалдаа борлуулалтын бүс Фужянь мужид зохиогдож байна гэжээ.
Хурал нь нээлтийн ёслол, бүх Хятадын үр тарианы баталгаат байдлын суртал ухуулга, боловсролын үзэсгэлэн, чанарлаг хүнсний тосны бүтээгдэхүүн болон холбогдох технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, бүтээгдэхүүн болон төслийн сурталчилгаа, тусгай худалдаа, гэрээ хэлэлцээ, мөн хугацаанд зэрэг зохиогдох үйл ажиллагаа зэргээс бүрдсэн байна. Хятадын 31 муж, өөртөө зах орны захиргааны төлөөлөгчид, нэр нөлөө бүхий академич, мэргэжилтэн, үр тарианы үйлдвэрлэлийн томоохон компани Фужөү хотноо цуглаж үр тарианы сэдвээр хамтаар зөвшилцөж байна.
