solongonews
Хятад улс шинэ үеийн Long March-5 пуужин хөөргөнө
2018-03-21 09:47
БНХАУ шинэ үеийн “Чан Жэн-5В” зөөгч пуужингаа 2019 оны зургаадугаар сард хөөргөхөөр төлөвлөж байна гэж Хятадын сансар огторгуйн шинжилгээ судалгаа болон технологийн корпорациас даваа гарагт мэдээллээ.

   Синьхуа агентлагийн мэдээлснээр “Чан Жэн-5В” зөөгч пуужингийн загварыг сансрын станцын үйлчилгээний ажилд бэлтгэх туршилтын үе шат эхэлсэн байна.
Энэхүү зөөгч пуужингийн өндөр нь 53.7 метр, голч нь 5 метр, хөөргөх хөдөлгүүрийн голч нь 3.35 метр бөгөөд хөөрөх жин нь 837 тонн юм.
Шинэ үеийн зөөгч пуужин нь 22 тонн гаруй ачааг дэлхий орчмын тойрог замд тээвэрлэн хүргэх хүчин чадалтай ба энэ нь өмнөх үеийн “Чан Жэн”зөөгч пуужингуудаас нэлээд их юм байна.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл