solongonews
2014 онд Дундад улсын гадаад хөрөнгө оруулалт 120 тэрбум ам долларт хүрэх төлөвтэй байна
2014-12-30 17:57
Дундадын Худалдааны яамны гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга Тан Вэньхүн 29-нд Бээжинд хэлэхдээ,

 2014 онд Дундадын гадаадын хөрөнгө оруулалт тогтвортой байж, гадаадын хөрөнгийн ашиглалт сайжирч, Дундад улсын энэ жилийн гадаад хөрөнгө оруулалт 120 тэрбум ам доллар байх төлөвтэй байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, энэ онд дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалтын орчин болон хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөх хүчинд том өөрчлөлт гарсангүй. Дундад улс хуулийн болон худалдааны орчин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хөдөлмөрлөх хүчин зэрэг талаар ерөнхийдөө давуу талтай юм гэжээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах төвшнөө дээшлүүлэхийн тулд, Дундад улс хөрөнгө оруулалтын орчноо тал бүрээр сайжруулж, шударга, ил тод, урьдаас тооцоолсон бизнесийн орчинг бий болгож байна. 2015 онд Дундадын гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүчин орчин тогтвортой байж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2014 оныхтой үндсэндээ адил байх болно гэж тэрээр онцолжээ.

 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл