Синьхуа агентлагийн мэдээ: “Төвд уламжлалт буддын шашны гэгээн хутагтын төрөл арилжихыг удирдах дүрэм” нийтлэгдэсний 10 жилийн ойн үеэр, 11 дүгээр сарын 23-ны үдээс хойш Богд Банчин Эрдэнэ Чойжижав болон Хятадын Төвд уламжлалт буддын шашны дээд сургууль, Найралт Найрамдуу сүмийн 60 гаруй буддын шашны зүтгэлтнүүдтэй хамтаар Бээжингийн Төвд соёлын музейд гарсан “Төвд уламжлалт буддын шашны зүтгэлтнүүд гэгээн хутагтын төрөл арилжих тухай тусгай үзэсгэлэн ” сонирхлоо.
Тус үзэсгэлэн гэгээн хутагтын төрөл арилжих дүрмийн өөрчлөлт хөгжлийн түүх, Далай лам, Бангчин богдын төрөл арилжих дэг жаяг, түүхэн дүрэм журмийг бүх талаар танилцуулжээ. Үзэсгэлэнг сонирхоод Банчин богод хэлэхдээ, Төвд уламжлалт буддын шашны үе үеийн гэгээн хутагтууд шашин номын өргөн мэдлэгтэй байснаар барахгүй, улс орны нэгдэл, нийгмийн цэцэглэлт хөгжил тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулж, эх орноо хайрлах, шашнаа хайрлах яруу алдарт уламжлалтай байсаар ирсэн юм гэжээ.
“Төвд уламжлалт буддын шашны гэгээн хутагтын төрөл арилжихыг удирдах дүрэм” -г үндэсний шашны хэрэг эрлэх газар нийтэлж, 2007 оны 9 дүгээр сарын 1-с хэрэгжүүлж эхэлсэн юм. 10 жилийн турш ТӨЗО-д уг дүрмийн дагуу 60 гаруй гэгээн хутагтууд тодорч, гэгээн хутагтын төрөл арилжих ажил хуулийн гулдралд орж, дүрэмжсээр ирсэн юм.
