"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улс 05- р сарын 13-ны өдөр энэ жилийн мод тарих үйл ажиллагааг эхлүүлэв. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам мөн өдөр мод тарих үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
- Мод тарих нь бидний дэлхий болон өөртөө өгдөг үнэт бэлэг юм. Дэлхийн байгаль орчныг хамгаалахад Монгол Улс хувь нэмрээ үзүүлж, олон мод тарихаар цөлжилтийн эсрэг тэмцэхийг ард түмэндээ уриална гэж Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бад Эрдэнэ танилцууллаа.
Жил бүрийн 05-р сар болон 10-р сарын хоёр дахь бямба гараг бол Монголын Үндэсний Мод тарих өдөр болно. Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 13-нд эхлүүлсэн мод тарих үйл ажиллагаа хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд 2021 оноос "Нэг тэрбум мод тарих" улсын хөтөлбөрт том дэмжлэг үзүүлэхийг зорьж байна гэж танилцуулав.
2021 оны 09-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, 2021-2030 оны хооронд Монгол улс дор хаяж нэг тэрбум мод тарихаар төлөвлөж байгаагаа амласан байна.
