solongonews
Ли Кэчян Дэлхийн вакцины дээд хэмжээний уулзалтын видео хуралд оролцов
2020-06-05 10:46
Ли Кэчян Дэлхийн вакцины дээд хэмжээний уулзалтын видео хуралд оролцов.

  Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян 06-р сарын 04-ний орой Дэлхийн вакцины дээд хэмжээний уулзалтын видео хуралд

- Хятад улс "COVID-19"-ийн вакцин, эм бэлдмэл, шинжилгээний оношлуурын шинжлэх ухааны судалгааг хийж байгаа бөгөөд вакцины судалгааны талаарх олон улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч байна гэж цохон тэмдэглэлээ.

Ли Кэчян:

- Хятадын ард түмний хатуу тэмцлийн дүнд цар тахлыг үр дүнтэй таслан зогсоолоо. Гэвч цар тахал дуусаагүй, улс орнуудын ард иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдал нягт холбоотой юм. Хятад улс цар тахалд өртсөн орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засаг нийгмийн сэргээн мандал, хөгжил дэвшилд боломжийн хүрээнд туслалцаа үзүүлнэ.

- Хятад улс вакцины судалгааны асуудлыг ерөнхийд нь зохицуулахад ДЭМБ гол үүрэг гүйцэтгэхийг үргэлжлэн дэмжих бөгөөд вакцины төвүүдийн клиник туршилт, судалгааны үр дүнг даруй ашиглалтад орохыг, дэлхий нийтэд аюулгүй, үр ашигтай, өндөр чанар чансаатай эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хангахад бэлэн байна гэж хэллээ.

Ли Кэчян мөн:

 - Вакцинжуулалт дархлаажуулалтын дэлхийн холбоо Хятад улстай сайн хамтын ажиллагаа явуулж байна. Хятад улс сайтар хамтран ажиллаж, цар тахлыг аль болох хурдан даван туулахыг хүсэн найдаж байна гэж хэлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл