solongonews
”Отгонтэнгэр” Их Сургуульд Монгол Хятадын Найрсаг солилцооны төв байгуулагдав
2016-11-02 21:51
Монгол Улсын ”Отгонтэнгэр” Их Сургуулийн Монгол Хятадын Найрсаг солилцооны төвийн нээлтийн арга хэмжээ 11 дүгээр сарын 2-ны өдөр боллоо.

  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны тусламжтайгаар байгуулагдсан энэ Найрсаг солилцооны төвийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн, Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй, Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү И-мин, "Отгонтэнгэр" Их Сургуулийн Захирал Н. Энхзаяа, тус их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б. Одгэрэл нар оролцож, Ян Чиндүн болон Энхзаяа нар Найрсаг харилцааны төвийн хүндэт самбарыг байршуулсан байна.

   Дараа нь мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны тусламжтайгаар тохижуулан тун саяхан ашиглалтад оруулсан Хүмүүнлэгийн сургуулийн Оюутнуудын бие даалтын төвтэй танилцав. Ли Вэй Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвөөс оюутны бие даалтын төвд шаардлага бүхий ном бичиг бэлэглэх болно гэж илэрхийлсэн байна. Энэ оны 7 дугаар сард "Отгонтэнгэр" Их Сургуулийн 25 жилийн ойн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тус сургуульд зочилж, Элчин сайдын нэрэмжит анхны тэтгэлгийг тус сургуульд олгосон юм байна.

Найруулагч: ulaanaa
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио  
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл