Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын V үйл ажиллагааны хүрээнд сэтгүүлчид 11 дүгээр сарын 07-ны өглөө Улаанхад хотын музейтэй танилцлаа.
Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтран сурвалжлах баг Улаанхад хотын музейд
Улаанхад хотын музейн Шинэ хот дүүрэгт байрлах шинэ музейн барилга байгууламж 2010 оны 08 дугаар сард анх ашиглалтад орж байсан ба “Улаанхадад гийсэн соёлын гэгээ”, “Эртний гайхамшигт хүрэл багаж”, “Хятаны хаант төр”, “Монголчуудын мандал хөгжил” гэсэн тогтмол 4 танхимаас бүрдсэн байна.
МУИС-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүн
- Ерөнхийдөө түүхийн бодит мэдээллийг бид өөрсдийн соёл, түүхчдийн бичсэн, ярьсан, үлдээсэн ном, зохиолуудаас олж харж байдаг. Эндээс өөр өнцгөөс тайлбарлаж байгаа, хэлж байгаа зүйлүүдийг олж харлаа. Гэхдээ түүх бол нэг л байх ёстой. Энэ музей нь хүрлийн үеэс авахуулаад олон гүрнүүдийн үлдээсэн түүхийн, соёлын өвүүдийг сайхан хадгалсан байна. Зарим соёлууд, жишээ нь, шаазан эдлэл нь энэ гүрний анхлан хийсэн зүйлүүд байдаг. Энэ сайхан зүйлүүдийг нь үзэж харахад таатай байна гэж МУИС-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүн сэтгэгдлээ хуваалцлаа.
Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтран сурвалжлах баг Улаанхад хотын музейд
