Хятадын Хөхмөрний гурван хавцлын сүүдэр ший нь Чунчин хотын У Шань сянь болон түүний ойролцоох бүс нутагт уламжлагдсаар ирсэн орон нутгийн ший жүжиг юм. Ардын амьдралаас үүдэлтэй, цаасан хайчилбараас бий болсон бөгөөд тус бүс нутгийн түүх соёл, урлагийг тусгасан соёлын өв юм. Саяхан “Хөхмөрний эдийн засгийн бүсийн тухай мэдээлэл” сурвалжлагчдын баг У Шань сяний музейд ирж, талбайд сүүдэр шийн тоглолттой танилцаж, гадаадын сурвалжлагчид тоглолтыг магтан сайшааж байлаа. Ингээд энэ тухай сурвалжлагчийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Гурван хавцлын сүүдэр шийн урлаг тус нутгийн биет бус соёлын өв болсны хувьд олон жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд У Шаний музей баялаг агуулгатай, олон хэлбэрийн сурталчилгааны арга хөтөлбөр зохиожээ. Тус музейн биет бус соёлын өвийн тэнхимд орон нутгийн онцлогтой У Шаний сүүдэр ший, хөгжим, ардын дуу зэрэг улсын болон хотын зэрэглэлийн биет бус соёлын төслийг үзүүлжээ. Чунчин хотын У Шаний музейн захирал Жан Чянь: - Үзэсгэлэнгийн тэнхим ажиллуулах болон олон нийттэй харилцах индэр гаргахаар дамжин олон нийтэд У Шаний түүх соёлыг илүү сайн танилцуулахыг хүсэж байна гэж ярьжээ. 07-р сарын 30-ны үдээс хойш сурвалжлагчид У Шаний музейн талбайд нь сүүдэр шийн тоглолт үзэж танилцсан байна.
Хятадын Олон Улсын Радиогийн Вьетнам иргэншилтэй сурвалжлагч Нгуен Тхан Трунг тоглолтын дараа сурвалжлагчтай сэтгэгдлээ хуваалцжээ.
“Сүүдэр ший нь Хятадын уламжлалт урлаг, энэ тухай би бага байхаасаа дуулж байсан. Өдгөө У Шаньд сүүдэр шийн урлаг уламжлагдан хадгалагдсан хэвээр байгаа нь Засгийн газрын зүгээс ардын урлагийг хамгаалахыг чухалчилж буйтай салшгүй холбоотой. Өнөөдөр зөвхөн 30 минутын тоглолт үзэж харсан хэдий ч сүүдэр шийн уран бүтээлчид маш сайн тоглосон нь мэдрэгдэж байна. Сүүдэр ший болон уран бүтээлчдийн дуулсан дуу, ардын хөгжил маш сайн зохицсон, дахин дахин хармаар санагдсан. Хэдийгээр уран бүтээлчдийн дууны үгийг ойлгохгүй боловч гайхалтай сүүдэр шийн тоглолтоос би жүжгийн агуулгыг ерөнхийд нь ойлгосон юм.”
Эх сурвалжийн танилцуулснаар гурван хавцлын сүүдэр ший нь уламжлалт сүүдэр шийн урлагийг уламжилсны суурь дээр тухайн орон нутгийн соёл, ардын зан заншилтай илүү уялдсан байна. Амьдралыг тусгасан байдал гүн мөртөө энгийн, урлагийн өвөрмөц онцлогтой тул гэрэл ба сүүдрийн урлаг, олон талт урлагийн төрөл зүйл, эсвэл дуулах чадвар, урлан сийлэх, дуу хөгжим зэргийн хувьд авч хэлсэн ч өвөрмөц, сонгодог урлагийн онцлогийг бүрдүүлжээ.
Хятан Олон Улсын Радиогийн Албан иргэншилтэй сурвалжлагч Харис Вонгли: - Тэрбээр багасаа дуу хөгжмийн урлагийн гэр бүлд өссөн, маш олон алдартай дуурь чихэнд дасал болсон байдаг. Хятад улсын иймэрхүү уулархаг бүс нутагт, дуурьтай адил төстэй тоглолтыг Хятадын тухайн нутагт нь үзэж танилцсандаа маш азтай гэж бодож байна гэжээ. Талбайд Харис Вонгли ийм төрлийн соёл уламжлалын талаар үзэл бодлоо ярьсан байна.
“Энэ нутаг Хятадын төв нутаг эсвэл Хятадын зүүн өмнөд нутгийн харьцангуй чинээлэг нутгуудтай адилгүй. Харин уулан дотор байгуулсан жижиг хот юм байна. Гэтэл иймэрхүү урлагийн хэлбэр маш олон жилийн түүхтэй нь лавтай. Тухайн нутгийн хүмүүс тасралтгүй нүүн шилжих, солигдох явцад өөрийн урлагийн өвийг хадгалан үлдээж чадсан нь тухайн нутгийн ард түмэн өөрийн соёл уламжлалаа нандигнан хайрладгийг харуулж байна.”
Сүүлийн жилүүдэд дүрс бичлэгийн видео урлаг мэтийн орчин үеийн шинжлэх ухаан технологийн соёлын түгээмэл байдал хүчтэй түрэлтээс шалтгаалан гурван хавцлын сүүдэр шийн урлаг бэрхшээлтэй байдалд тулгарчээ. Гэтэл түүний өвөрмөц гүн гүнзгий соёл урлагийн үнэ цэнэ нь энэхүү эртний түүхтэй ардын урлагийн өнгө чимгийг хадгалсан хэвээр байна. Чунчин хотын У Шаний музейн захирал Жан Чянь: - Тухайн нутгийн захиргаа, холбогдох байгууллага олон талын арга хэмжээ авч Гурван хавцлын сүүдэр шийн урлагийг хамгаалж байна гэв.
“Ер нь үнэнийг хэлэхэд сүүдэр ший маш олон хүмүүст мартагдан, нээх харагдахаа больж, цөөн тооны настай хүн л мэддэг байлаа. Гэтэл сүүлийн үед бид тасралтгүй сүвэгчилж, жишээлбэл манай музейгээр долоо хоног тутамд нэгээс дээш удаа нийгмийн халамжийн чанартай тоглолт хийдэг бөгөөд хүмүүс ирж үзэж болох мөртлөө ямар ч үнэ төлбөргүй, үүгээр дамжин тэдний сүүдэр ший үзэх харах сонирхлыг нэмэгдүүлж, тэдэнд сүүдэр ший дэх уламжлалт соёлын бодитой илэрхийлэх арга хэлбэрийг ойлгуулж байна.”
