Сэтгэл санаа тогтворгүй үед хүмүүс амтлаг, тослог хүнсний бүтээгдэхүүн сонгодог. Амтлаг, тослог хүнсний бүтээгдэхүүн нь хүмүүст сэтгэл ханамж, баяр баясалтай сэтгэгдэл өгдөг. Гэхдээ сэтгэл санаа тогтворгүй үед хүний цатгалдах даавар маш их хязгаарлагдан, хэдий их идсэн ч цадаагүй юм шиг санагддаг.
Сэтгэл санаа тогтворгүй үед доорх дөрвөн зүйлийн хүнсийг сонгоорой!
Шоколад: Шоколад сэтгэл санааг өргөн тайвшруулж, баяр жаргал бэлэглэдэг. Гэхдээ идэх хэмжээгээ тохируулах хэрэгтэй.
Кофе: Кофе, цайнд кофейн гэх сэргээгч (өдөөгч) бодис агуулагддаг учраас уух тусам биеийн тамир сэргэдэг байна.
Омега-3, загасны тос агуулсан хүнсний бүтээгдэхүүн: Яргай, туна, сардин, солонгон өнгөт хулд загас зэрэг тослог загаснууд болон хясаа нь бидний биед байдаггүй ч сэтгэл санааг өргөх онцгой хүчтэй омега-3 тосны хүчлээр баялаг. Омега-3 тосны хүчлийн хувирал нь допамин, серотонин гэх зэрэг сэтгэл санаатай холбогддог тархины эдүүдэд нөлөөлдөг.
Витамин Bi, төмөр, фолийн хүчил агуулсан хүнсний бүтээгдэхүүн: Судалгаанаас эдгээр эрдэс бодис нь хүний биеийн эд эсийг сэргээх бөгөөд сэтгэл санааны тавгүй байдлыг багасгана.
