solongonews
Зүүн Үзэмчин хошууны мөнгөн өвлийн наадам эхлэв
2016-01-16 21:27
Үзэсгэлэнт сайхан Үзэмчин нутагт өнтэй сайхан өвөл саатлаа.

1 дүгээр сарын 16-ны өдөр Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд "Мөнгөн Үзэмчин мөс цасны наадам-XI" нээлтээ хийлээ.

Зүүн Үзэмчин хошуу нь түүхэндээ уртын дууны өлгий, хүчит бөхийн нутаг гэж алдаршсан бөгөөд хувцас, мал маллах арга ухаан, соёл, экологи зэрэг нь дэлхийд шагшигдаж байгаа юм. Зүүн Үзэмчин хошууны нутагт байрлах Зүүн Хатавч боомт нь Монгол Улстай урт хугацааны турш хамтын ажиллагаагаа дээшлүүлүүлж ирсэн билээ. Зүүн Үзэмчин хошууны мөнгөн өвлийн мөс цасны наадам нь жилийн жилд өргөжин тэлж, Үзэмчин нутгийн соёл, хүн ардын амьдралыг дэлхийд гайхуулж байна. Өнөөдөр болоход уг наадам нь соёл, аялал жуулчлал, спорт, арилжаа гээд олон талыг хамарсан өргөн хэмжээний соёлын солилцоо, хамтын ажиллагааны бренд болоод байгаа билээ.

Энэ удаагийн наадам нь нэг сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд эрийн гурван наадам, хувцас загвар, соёл урлагийн тоглолт, зургийн үзэсгэлэн зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм.

Зохиогч: С.Саранчимэг
Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл