Хятадын Гадаад харилцааны яам Хятад, Европын холбооны удирдагчдын 22-р уулзалтын дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хурлыг 23-нд зохион явууллаа. Европын хэлтсийн дарга Ван Лүтүн уулзалтын нөхцөл байдлын талаар танилцуулав.

Тэрээр хэлэхдээ, хоёр талын удирдагчид халдварын эсрэг хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, хүмүүсийн солилцоо, дэд бүтцийн түншлэл, тогтвортой хөгжил зэрэг хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон гэжээ.
Уулзалтын гол үр дүнгээс үзэхэд:
Нэг. Хятад, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрт эрч хүч сэлбэх.
Хоёр. Хятад-Европын газарзүйн шинж тэмдгийн хэлэлцээрт гарын үсэг зурахаа зарлах.
Гурав. Олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжиж, ганц талт үзэл болон худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хангах зэрэг олон чухал асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.
