solongonews
”Ядуурлын гол тосгон”-оос ”Хөгжил цэцэглэлтийн үлгэр жишээ тосгон” хүртэл
2021-03-22 16:21
”Ядуурлын гол тосгон” -оос ”Хөгжил цэцэглэлтийн үлгэр жишээ тосгон” хүртэл

     2020 онд ӨМӨЗО-ны Үчуань шяний Даланхар уулын орчим байрлах Үдагөү тосгоны аялал жуулчлалын орлого 700,000 гаруй юаньд хүрчээ. Үдаогөү тосгонд ирсэн жуулчид хөдөөгийн соёлжсон уур амьсгал, шинэ өнгө төрхтэй, цэвэрхэн, цэвэр цэмцгэр энэхүү Үдаогөү тосгоныг хэдэн жилийн өмнө жинхэнэ ядуу тосгон байсан гэж төсөөлөхгүй байх.

   2014 онд Үдаогөү тосгонд бүртгэлтэй 48 ядүуу буурай өрхийн 89 хүн байж, ядуурлын тохиолдол 12.8 хувьд хүрч байв.  Энэ нь Хөххотын цорын ганц улсын түвшний ядуурлыг бууруулах, нээж хөгжүүлэх гол шянь болох Үчуань шяний ядууралд нэрвэгдсэн 53 гол тосгоны нэгээр тодорхойлогдсон. 2020 онд Үдаогөү тосгоны оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 10500 юаньд хүрч, эдийн засгийн хамтын орлого нь 500.000 юаниас давсан байна. Ингэснээр "ӨЗО-ны түвшний ядууралд нэрвэгдсэн гол тосгон"–оос "Хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн үлгэр жишээ тосгон" болж өөрчлөгдөв.

   - Манай тосгон ‘Намын бүтээн байгуулалт +ядуурлыг бууруулах’ арга хэмжээг хэрэгжүүлж, төсөл, сан, технологи, мэдээллийн хувьд намын гишүүдийг хоршоолол байгуулж, баяжуулах төслүүдтэй манлайлж ажиллахыг дэмжив. Өргөн олон намын гишүүдийн ядууралтай тэмцэх ажилд тэргүүлэн хүмүүсийг бэлтгэж, туслан дэжих, удирдан чиглүүлэх чадвартай намын гишүүдийг зохион байгуулан ядуу буурай өрхүүдэд туслуулан ядуурлыг бууруулав гэж Үдаогөү тосгоны их өөрчлөлтийн тухай ярихад тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Лү Чанзай ингэж дүгнэв.

    Лү Чанзайгийн хэлснээр Үдаогөү тосгон нь Ха Да Мэнь ойн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үзэмжийн бүстэй зэргэлдээ оршдог бөгөөд Хөх хотоос ердөө 27 км зайтай. Энэ нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх байгалийн давуу талтай юм. Тосгоны намын үүр нь үйлдвэрлэлийн үндэс суурь, байршлын нөхцөлд тулгуурлан, "Намын үүр +тариачин айлын жуулчны баазын холбоо + Хоршоо + Ядуу өрх" -ийн хөгжлийн загварыг бий болгож, хөдөө аж ахуй, аялал жуулчлал хоорондын харилцан үйлчлэх ба хөдөө аж ахуйг аялал жуулчлалаар дэмжих замаар замнав. Мөн тариачин айлын жуулчны баазын хоол, байр, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бий болгох замаар ядуу өрхүүдийг хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оролцоход чиглүүлэн дайчилж байна.

    2019 оны эхээр тосгонд гурван одтой фермийн 2 байшин, дөрвөн одтой фермийн 3 байшин байгуулжээ. Ардын зан заншлын аялал жуулчлалын төслүүдийг хөгжүүлэх зорилгоор 21 тосгоны оршин суугчдыг дайчлан, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалттай холбоотойгоор 30 малчин тариачин  өрхийг шууд бусаар дайчлав. Үнэ төлбөргүйгээр байшингийн засвар үйлчилгээ хийлгэсэн ядуу 9 өрхийн нийт 18 хүнийг аялал жуулчлалын салбарт шууд нэгтгэн тариачин айлын жуулчны бааз ажлуулж, нэг хүнд ногдох жилийн орлого 10,000 гаруй юаниас дээш байх зорилтыг биелүүлсэн байна. Ядуу амьдралтай 15 өрх тариачин айлын жуулчны баазад хонины мах, тахиагаа шууд нийлүүлдэг ба мөн гадагшаа борлуулах ч боломжтой юм.

    2019 оны 04-р сард Хөххотын Соёл, аялал жуулчлал, радио, кино, телевизийн товчооноос Үдаогөү тосгоныг хөдөө орон нутгийн аялал жуулчлалын үлгэр жишээ тосгон гэж үнэлэв. Энэ нь үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн, тариачин айлын хонох байр, гуа жимс түүх цэцэрлэг, ардын зан үйлийн соёлын үзэсгэлэнг нэгтгэсэн "Дөрвийг нэг цогцжуулсан" тариачин айлын жуулчны баазын аялал жуулчлалын бүс болж, хөдөөгийн аялал жуулчлал шинэ түвшинд гарав.

     2020 оны намар Үдаогөү тосгоны овъёос, төмс дахин сайн ургац авчээ. Өмнөх жилүүдээс ялгаатай нь тэд энэ жил уламжлалт тариалалтыг органик тариалалт болгон өөрчилж, үйлдвэрлэсэн тусгай органик овъёос, төмс нь маш үнэ цэнтэй бөгөөд борлуулалт сайтай байдаг.

  - Энэ жил би 118 мү (нэг га=15 мү)талбай бүхий органик овъёос, 16 мү органик төмс тариалав. Нарийн тооцоо хийвэл нэг мү овъёос бүрийн орлого 200 юань, нэг мү төмс бүрийн орлого 900 юаниар нэмэгдэх боломжтой. Жилийн туршид нийт 40.000 орчим юаний орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Холбогдох компанитай холбоо барьж, бидэнтэй органик аж ахуйн бүтээгдэхүүний захиалгын гэрээ хийхэд тусалсан тосгоны дарга удирдлагад баярлалаа. Зөвхөн би ч биш, бүх тосгоныхон ашиг шимийг нь хүртсэн юм гэж тосгоны иргэн Ли Жюньвэй ярьлаа.

Янь Гү Фан групп нь орон нутгийн тэргүүлэгч аж ахуйн нэгжийн хувьд Үдаогөү тосгоны 37 өрхтэй органик тариалангийн захиалга хийж, нийт 1842 мү талбай бүхүй органик овъёос, төмс тариалсан байна. Тэдгээрийн дотроос бүртгэлтэй 11 ядуу өрх нийт 284 мү органик овъёос, 49 мү органик төмс тариалсан байна. Үдаогөү тосгон нь Янь Гү Фан группын органик захиалгын үлгэр жишээ үзүүлэх тариалалтын тосгон болжээ. Мөн бүх тосгоны органик овъёос тарьж ургуулах суурин байгуулав.

 Үдаогөү хэмээх энэхүү өнгөрсөн хугацаанд ядуу, хоцрогдсон энэ жижиг уулын тосгон, өдгөө шинэ дүр төрхийг бий болгож, үзэсгэлэнтэй, амьдрахад таатай, чинээлэг, соёлтой ардын зан заншлын тосгон болж хувирсан байна. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл