solongonews
Хятад улс АСЕАН-тай автомашины зах зээлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2016-09-14 23:06
Хятад-АСЕАН-ы автомашины зах зээлийн хамтын ажиллагааны солилцооны индэр байгуулж, хамтдаа автомашины зах зээлийн хөгжлийн орон зайг бий болгохыг хүсэж байна

      Хятадын автомашины технологийн судалгааны төвийн мэргэжилтэн Гуан Юнхэ энэ сарын 13-нд Хятадын Гуаншигийн Люжөү хотод айлчлах үеэрээ:

- АСЕАН-ы орнуудын тухайн нутгийн автомашины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн хөгжил тааруухан болохоор Хятадын аж ахуйн нэгж Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт болон Тэнгисийн торгоны замын бүтээн байгуулалтын чухал стратегийн боломжийг ашиглан Хятад-АСЕАН-ы автомашины зах зээлийн хамтын ажиллагааны солилцооны индэр байгуулж, хамтдаа автомашины зах зээлийн хөгжлийн орон зайг бий болгохыг хүсэж байна гэж хэллээ.

   Тэрээр мөн хэлэхдээ:

-  Хятадын автомашины үйлдвэрлэлийн нэмэгдэл автомашины зах зээлийн хөгжилд бат бэх үндэс суурь тавьсан юм гээд "Одоогоор АСЕАН нь дэлхийн найман том автомашины үйлдвэрлэлийн бааз хэдий ч автомашины зах зээлийн хөгжил тэнцвэргүй байна. Индонез, Тайланд, Малайз, Филиппин зэрэг дөрвөн орны автомашины борлуулалтын хэмжээ нэгэнт АСЕАН-ы орнуудын нийт борлуулалтын 90 хувиас даваад байна. Иймээс автомашины салбар нэлээд хөгжсөн Тайланд улс чухал сэлбэг хэрэгслээ импортлох шаардлагатай байна гэж хэлэв.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл