solongonews
5G технологи Хятадын бүх салбарт нэвтэрч байна
2021-09-09 10:55
5G технологи Хятадын бүх салбарт нэвтэрч байна.

Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвөөс (CNNIC) нийтэлсэн 48 дахь удаагийн "Хятадын интернэтийн хөгжлийн байдлын статистик тайлан" -гаас үзэхэд Хятадын 5G арилжааны хөгжил нь хэмжээ, стандартын тоо, хэрэглээний инновацын хувьд бүр тэргүүлэх байранд байгааг танилцуулжээ.

Хэмжээний хувьд 2021 оны Дэлхийн 5G-гийн хуралд Хятад улс 993 мянган 5G суурь станцыг байгуулж дуусгасан байна. Энэ нь Хятадын бүх мужийн түвшний хотууд, шяний 95 хувь, шань суурингийн 35 хувийг хамарсан бөгөөд 5G терминал гар утасны холболтын тоо 392 саяыг давсан тухай Хятадын Үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Шяо Ячин нарийн танилцууллаа.

Стандартуудын тоогоор авч үзвэл Хятадын 5G стандартын үндсэн патент 38-аас дээш хувийг эзэлж, дэлхийд тэргүүн байранд жагссан байна.

Хэрэглээний инновацын хувьд Хятадын 5G технологи ган, цахилгаан эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд гэх мэт үндэсний эдийн засгийн 22 чухал салбар, холбогдох салбарт бүрэн ашиглаж байна. Өнөөдрийг болоход 5G нь нийгмийн бүхий л давхаргад нэвтэрч, системийн тэргүүлэх давуу талыг бий болгож, өндөр чанартай хөгжлийн тэргүүлэх шинэ хөдөлгүүр болжээ.

Зохиогч: ЛЮЙ ЯАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл