solongonews
Цар тахлаас урьдчилан сэргийлэх туршлага солилцох цахим хурал болно
2020-05-18 09:27
Цар тахлаас урьдчилан сэргийлэх Монгол-Хятадын төрийн бус байгууллага хоорондын туршлага солилцох цахим хурал болно.

COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/ болон SIRONET хамтран “Цар тахлаас урьдчилан сэргийлэх Монгол-Хятадын төрийн бус байгууллага хоорондын туршлага солилцох цахим хурал”-ыг 05 сарын 19-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулах гэж байна.

05-р сарын 19-нд болох цахим хурлын зар

Тус цахим хуралд Хятадын Ланжөү хотын Ардын Ⅱ эмнэлгийн халдварт өвчин судлалын тасгийн их эмч Жөү Жянь оролцож, “Зөөвөрлөгдөн орж ирсэн COVID-19 цар тахлын халдварын дотоодод тархахаас урьдчилан сэргийлэх” сэдвээр туршлагаа хуваалцах юм.

0Б3-р сарын сүүлээс эхлэн, Хятадын тал нь Ливан, Балба, Камбож, Кени, Мьянмар, Египет, Этиоп, Өмнөд Африк болон бусад улс орнуудын төрийн бус байгууллагуудтай хамтран туршлага солилцох ийм арга хэмжээг олон удаа зохион байгуулсан юм.

Та бүхэн "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх талаарх арга туршлага, мөн Хятадын эмч мэргэжилтнүүдээс асуух зүйл байвал, бидний сайтад хандан зурвас үлдээнэ үү. Бид таны асуусан асуултыг зохион байгуулагч талд цаг даруйд нь уламжилж, цахим хурлын үеэр хариулт өгөх болно.

Тус цахим хурлын мэдээг Хятадын Төв Радио Телевизийн Монгол хэлний радио нэвтрүүлгээр нэвтрүүлэх бөгөөд сайтад нийтэлнэ. Сонсогч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Найруулагч: Б.АРИУХРАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл