
Олон улсын урлаг түүхийн 34 дэх хурал 9 дүгээр сарын 16-аас 20-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдана. Хурлын үер орчин үеийн Хятадын соёлын үр бүтээлийг олон улсад танилцуулж, Хятад улсыг гадагшаа сурталчлан танилцуулах юм.
Олон улсын соёл урлагийн хүрээнд дөрвөн жилд нэг удаа зохиогддог энэхүү хурал анх 1873 онд хуралдаж байжээ. Хурлыг НҮБ-ын Боловсрол шинжлэх ухаан соёлын зохион байгуулалтын холбоо барих байгууллага, Олон улсын урлаг түүхийн ухааны нийгэмлэг (CIHA) болон хурлыг санаачилсан улс хамтран зохион байгуулдаг байна. Урлаг түүхийн хүрээн дэх “Олимп” гэдгээрээ хурал нь зохион байгуулах улсын Засгийн газрын дэмжлэгийг ихээхэн хүртдэг аж.
