
Ганга хэрэглэж үр дүнд хүрсэн нэгэн эмэгтэй “Бага хүүгээ төрүүлсний дараа үс минь ихээр унасан юм. Үсээ угаах тоолонд ваннаар дүүрэн унана. Самнахад туг тугаараа унах үсээ харахад үнэхээр хэцүү байдаг байв. Янз бүрийн л тос, шампунь, авч үсэндээ түрхсэн ч уналтыг нь зогсоож чадаагүй. Тэр үед нэг найз маань өөрийн туршлагаасаа надтай хуваалцсан юм. Түүний арга үнэхээр сайн үйлчилгээтэй байсан. Би гуравхан удаа л тэр аргаар нь үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй.
Жор нь гэвэл хагас литр буцалсан усанд 300 гр ганга нэг толгой саримс жижиглэн хэрчээд хийнэ. Савтай усаа сайн таглаад харанхуй газар 3 хонуулна. Дараа нь усаа шүүж аваад угаахдаа өндөгтэй хольж хуйхандаа түрхэж аль болох удаан иллэг хийх хэрэгтэй. 15 минут орчим ингэж илж, массажилсны дараа халуун алчуураар 20 минут бигнэн бооход хангалттай. Харин үсээ угаахдаа маш сайн зайлахгүй бол үснээс хурц үнэр үнэртээд байдаг юм билээ. Найзынхаа энэ аргыг би гурван удаа хэрэглэсэн. Хоёр дахиас нь эхлээд үс уналт илт багасдаг юм билээ” гэж ярьсан юм.
