solongonews
Эхний долоон сард Хятадын нийт импорт, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөн
2023-09-01 11:01
Эхний долоон сард Хятадын нийт импорт, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөн

Худалдааны яамнаас 08-р сарын 31-нд гаргасан мэдээллээр Хятадын үйлчилгээний худалдаа энэ оны 01-р сараас 07-р сар хүртэл өсөлтийн чиг хандлагыг хадгалсаар байв. Нийт импорт, экспортын үйлчилгээний хэмжээ 3.66691 тэрбум юань байсан нь өмнөх оны мөн үеэс  8.1 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Тоо баримтаас харахад 01-р сараас 07-р сар хүртэл Хятадын үйлчилгээний экспорт 1.538.5 тэрбум юань байсан нь өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар буурсан бол импорт 2.12841 тэрбум юань байсан нь өмнөх оны мөн үеэс  21.6 хувиар өссөн байна.

Мэдлэгт суурилсан үйлчилгээний худалдааны хувь хэмжээ нэмэгдлээ. Нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл мэдлэгт суурилсан үйлчилгээний импорт, экспорт 1.583.87 тэрбум юаньд хүрч,  өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн нь нийт импорт, экспортын 43.2 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний дотор экспорт 915.74 тэрбум юань, өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар нэмэгдэж, импорт 668.13 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн байна.

Аялал жуулчлалын үйлчилгээ дахин сэргэсэн нь илт байна. 01-р сараас 07-р сар хүртэл аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспорт 768.13 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 66.2 хувиар өссөн нь үйлчилгээний худалдааны хамгийн хурдацтай өсөлттэй салбар хэвээр байна. Үүний дотор экспорт өмнөх оны мөн үеэс 55.8 хувиар нэмэгдэж, импорт өмнөх оны мөн үеэс 67 хувиар өссөн байна.

 

 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл