Хуралд оролцсон төлөөлөгчид олон талт худалдааны системийг хэрхэн сайжруулах, бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал, харилцан саадгүй холбогдохыг ахиулах, дижитал хөгжлөөр тогтвортой, багтаамжтай өсөлт, "2020 оноос хойших ирээдүй"-н хэтийн төлөв зэрэг сэдвээр судлан ярилцлав. Хурлаас "АПЕК-ийн Худалдааны сайд нарын XXIV хурлын тунхаг", "Олон талт худалдааны системийг дэмжих даргын тунхаг" баталж, олон талт худалдааг ахиулах асуудлаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ.
"АПЕК-ийн Худалдааны сайд нарын XXIV хурлын тунхаг"-т: Хурлаас дараах дөрвөн талаар нийтлэг ойлголтод хүрлээ. Үүнд, Нэгд бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал, харилцан саадгүй холбогдохыг ахиулна. Хоёрт, Тогтвортой, багтаамжтай өсөлтийг ахиулна. Гуравт, Бүтцийн чанартай өөрчлөлтөөр дамжин багтаамжтай өсөлтийг урагшлуулна. Дөрөвт, Эдийн засаг, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэжээ.
"Олон талт худалдааны системийг дэмжих даргын тунхаг"-т: Эдийн засгийн өсөлтийг урагшлуулах, ажлын байр бий болгох, хөгжил дэвшлийг ахиулах зэрэгт гүйцэтгэх олон улсын худалдааны үүрэг маш чухал хэмээн онцолжээ.
Нийтлэг ойлголтод хүрэв
2018-05-27 21:48
26-нд Папуа Шинэ Гвинейн нийслэл Моресби боомтод 2018 оны АПЕК-ийн худалдааны өндөр албан тушаалтнуудын хурал өндөрлөв.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
