solongonews
Хятад-Европын 6000 галт тэрэг хилээр орж гарсан байна
2021-02-21 21:23
Синьхуа агентлагийн Хөххот дахь салбараас 02-р сарын 21-ний өдөр 50 ширхэг контейнер ачсан галт тэрэг Эрээн хотоос ОХУ-ын Воротенск хотыг зорьсон тухай мэдээлсэн байна.

        Тус галт тэрэг 21.9011 сая юаний өртөг бүхий 338.5 тонн жинтэй Жи Ли машин тэргийг тээвэрлэж аялалдаа гарчээ. 

  Хятад-Европын галт тэрэг 2013 оноос Эрээн боомтоор орж гарснаас хойш Эрээн хотын Гаалын газраас Хятад, Европын чиглэлийн нийт 6072 ачааны галт тэргэнд хяналт тавьж, 90 тэрбум гаруй юаний үнэ бүхий 4.8259 сая тонн бараа тээвэрлэсэн гэж бүртгүүлсэн байна.

    Эрээн боомт бол Хятад, Монголын хоорондох цорын ганц төмөр замын боомт бөгөөд Хятад-Европын галт тэрэг  "Дун зам"-д аялах төмөр замаар нэвтрэх цорын ганц боомт юм. Өдгөө "Дун зам"-д аялах Хятад-Европын  галт тэрэгний тоо 44 болон нэмэгдсэн. Энэ нь улсын дотоодын Жэнжоу, Чэнду, Сямэнь зэрэг 40 гаруй хотыг хамарсан бол хилийн чанадад Гамбург, Роттердамаас Варшав, Москва зэрэг хотыг хамарч өргөжсөнөөр 10 улс орны 60 бүс нутгийг хамарсан байна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Синь Хуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл