solongonews
Сонгодог бүтээлүүдийг харилцан орчуулах, хэвлүүлэх санамж бичигт гарын үсэг зурав
2022-06-24 09:26
Хятад, Монгол хоёр улс сонгодог бүтээлүүдийг харилцан орчуулах, хэвлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

     Хятад, Монгол хоёр улс "БНХАУ-ын Төрийн хэвлэл, хэвлэл мэдээллийн газар, Монгол Улсын Соёлын яамны хооронд сонгодог бүтээлийг харилцан орчуулах, хэвлэх санамж бичиг"-ийг харилцан бичвэр солилцож гарын үсэг зурлаа. БНХАУ-ын Төрийн хэвлэл, хэвлэлийн газрыг төлөөлж Төвийн суртал ухуулгын газрын дэд сайд Жан Жяньчүн, Монголын талаас Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Оюунбилиг нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн дагуу, Хятад, Монгол хоёр орон ирэх таван жилд хоёр орны сонгодог 50 бүтээлийг хамтран орчуулж, хэвлэн нийтэлж, хоёр орны ард түмэнд оюун санаа, соёлын нэн шилдэг бүтээгдэхүүнээ зориулахаар тохиролцсон байна.

Энэ удаа нь Хятад, Монголын сонгодог бүтээлийг харилцан орчуулж хэвлүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурж, хэрэгжүүлснээр хоёр орны ард түмэн бие биенийхээ гайхалтай соёлыг ойлгож, үнэлж, хоёр орны соёлын солилцоо, соёл иргэншлийн харилцан суралцах үйлсийг улам сайжруулах болно. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл