solongonews
ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын 2-р хурлын Тэргүүлэгчдийн багийн 4-р хурал
2019-01-31 17:04
ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын 2-р хурлын Тэргүүлэгчдийн багийн 4-р хурал 30-ны өдрийн үдээс өмнө хуралдсан байна.

       Тус хурлаар тэргүүлэгчдийн багаас нэр дэвшсэн болон төлөөлөгчид хамтран нэр дэвшсэн ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын Байнгын хорооны нэр дэвшигчдийг нийт төлөөлөгчдийн багийн зөвшилцсан тухай, Нийгмийн байгуулалтын зөвлөлийн бүрэлдэхүүний нэрс (төсөл)-ийг хянан зөвшилцсөн тухай мэдүүлэгийг сонсож, “ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын Байнгын хорооны гишүүний нэр дэвшигчдийн нэрс (төсөл)”-ийг баталлаа. Эдгээр нэрсийг жинхэнэ нэр дэвшигчдийн нэрс болгон нийт төлөөлөгчдөд хэвлэн тархааж, их хуралд дэвшүүлэн сонгууль хийлгэж, ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын Нийгмийн байгуулалтын зөвлөл байгуулах тухай тогтоол, тусгай зөвлөлийн нэв дэвшигчдийг батлах арга болон Нийгмийн байгуулалтын зөвлөлийн бүрэлдэхүүний нэрс зэрэг төслийг их хуралд дэвшүүлэн батлуулахаар тогтов. Нийт төлөөлөгчдийн багийн ӨМӨЗО-ы АТИХ-ын Байнгын хороо, ӨМӨЗО-ы ардын дээд шүүх, ӨМӨЗО-ы ардын Прокурорын ажлын тайланг хянан зөвшилцсөн тухай мэдүүлэгийг сонсож, төлөөлөгчдийн хянан зөвшилцөх дунд дурдсан саналыг эмхэтгсний дараа ӨМӨЗО-ы АТИХ-ын Байнгын хороо, ӨМӨЗО-ы ардын дээд шүүх, ӨМӨЗО-ы ардын Прокурорт тус тус шилжүүлэн судлан шийдвэрлүүлэхээр тогтов.

Мөн хурлаар ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын 2-р хурлын сонгуулийн тасалбарын ерөнхий  хянагч, дэд ерөнхий хянагч, хянагчийн нэрс (төсөл), ӨМӨЗО-ы Засгийн газрын ажлын тайлангийн тухай шийдвэр (төсөл), ӨМӨЗО-ы 2018 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал болон 2019 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тухай шийдвэр (төсөл), 2018 оны төсвийг гүйцтэгсэн байдал болон 2019 оны төсвийн тухай шийдвэр (төсөл), ӨМӨЗО-ы АТИХ-ын Байнгын хорооны ажлын мэдүүлэгийн тухай шийдвэр (төсөл), ӨМӨЗО-ы ардын дээд шүүхийн ажлын мэдүүлэгийн тухай шийдвэр (төсөл), ӨМӨЗО-ы ардын Прокурорын ажлын мэдүүлэгийн тухай шийдвэр (төсөл)-ийг баталж, баталсны дараах бүх төрлийн шийдвэрийн төслийг нийт төлөөлөгчдөд хэвлэн тархааж, их хуралд дэвшүүлэн хянан зөвшилцөж батлуулахаар тогтсон байна.

Найруулагч: м.БАНДИ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл