solongonews
Ши Жиньпин Хятадад зохион бүтээсэн анхны нисэх онгоц тээвэрлэгчийг тэнгисийн цэрэгт гардуулах ёслолд оролцов
2019-12-19 15:48
Хятадад зохион бүтээсэн анхны нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц болох “Шаньдүн”-ийг Хайнань Саньяагийн цэргийн боомт дахь тэнгисийн цэрэгт гардуулах ёслол энэ сарын 17-нд болов.

Уг ёслолд ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв хорооны дарга Ши Жиньпин оролцлоо.

Ши Жиньпин дарга “Шаньдүн” хөлөг онгоцон дээр гарч, холбогдох техник хэрэгслийг үзэж, нисгэгчдийн ажиллаж амьдрах нөхцөлтэй танилцсан юм. Мөн жолоодлогын өрөөгөөр орж, офицеруудтай чин сэтгэлээсээ ярилцан, хөлгийн тэмдэглэл дээр гарын үсгээ зурж үлдээсэн байна.Түүнчлэн боомт дээрх нисэх хүчний офицер цэргүүд, нисэх онгоц тээвэрлэгч байгууламжийн төлөөлөлтэй уулзав. Ши Жиньпин дарга Хятадын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцны бүтээн байгуулалтын ололт амжилтад баяр хүргээд, тууштай хүчин чармайлт гаргаж, нам, ард түмэндээ шинэ хувь нэмэр оруулахыг уриаллаа.

Ёслолын үеэр Хятадын хөлөг онгоцны корпорацын дарга Лэй Фанпей, Тэнгисийн цэргийн командлагч Шэнь Жиньлон нар үг хэлэв. Цэргийн төв зөвлөлийн зөвшөөрлөөр тус тээвэрлэгч хөлөг онгоцыг "Хятадын ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний Шандүн усан онгоц" хэмээн нэрлэж, "17" гэсэн портын дугаар олгов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл