2017 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалт 11-ний өдөр Тайландын нийслэл Бангкокт эхэллээ. Хуралд оролцсон тусгай мэргэжилтэн судлаач нар үзэхдээ:
Азийн эдийн засгийн хөгжил даяаршлын үр шимийг хүртсэний зэрэгцээ даяаршлын бий болгосон сөрөг нөлөөнд ч өртсөн юм. Олон улсын эдийн засагт сэргэх шинж илэрсний зэрэгцээ даяарчлалын эсрэг, чөлөөт худалдааны эсрэг зарим үйлдэл дэлхийн эдийн засагт тодорхойгүй хүчин зүйл үүсгэж, эдгээр нь хамгийн түрүүнд Азийн эдийн засагт нөлөө учруулжээ. Өөрсдийн нөөц баялгийн түшиц, хөгжлийн үе шатнаас авч үзвэл, Азийн улс орнууд бүгд олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад ихээхэн түшиглэж байна. Иймээс даяаршилд илүү зохистой, бодитоор хандаж, дээд хэмжээнд хүртэл ашиг тус хайн, сөрөг нөлөөнөөс зайлсхийн, бодлогын тэнцвэрийг олох нь зүйтэй хэмээн үзжээ.
