solongonews
Хятад, Америкийн эдийн засаг худалдааны IX зөвшилцөл өндөрлөв
2019-04-07 21:43
Хятад, Америкийн эдийн засаг худалдааны IX зөвшилцөл өндөрлөв

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Хятад, Америкийн иж бүрэн эдийн засгийн яриа хэлцлийн Хятадын талын төлөөлөгчдийн ахлагч Лю Хэ Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стевен Мнучин нартай 04-р сарын 03-05-нд Вашингтонд Хятад, Америкийн эдийн засаг худалдааны IX дээд хэмжээний зөвшилцлийг хамтаар даргалав. Технологи шилжүүлэх, оюуны өмчийн эрхийг хамгаалах, гаалийн татварын бус арга хэмжээ, үйлчилгээ, хөдөө аж ахуй, худалдааны тэнцвэртэй байдал, хэрэгжүүлэх механизм зэрэг гэрээний текстийн талаар хоёр тал зөвшилцөж, шинэ ахицад хүрсэн байна. Үлдсэн асуудлыг төрөл бүрийн үр ашигтай хэлбэрээр цаашид зөвшилцөхөөр хоёр тал шийдвэрлэсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Синьхуа агентлагийн мэдээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл