“COVID-19”-ийн вакцины хоёр дахь ээлж Манилад хүрэв
Хятад улсаас Филиппинд тусалсан хоёр дахь ээлжийн кэшин вакциныг нийслэл Манила хотод энэ сарын 24-ний өглөө хүргэж өглөө. Филиппинд тусалж “COVID-19”-ийн вакцинжуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хурдасгав.
Хятад улсаас Филиппинд суугаа Элчин сайд Хуан Шилянь Манила олон улсын нисэх онгоцны буудал дээр Филиппинд вакциныг хүлээлгэн өглөө.
Филиппиний Эрүүл мэндийн яамны сайд Франсиско Дюк:
- Филиппин улс тусламжийн гараа сунгасан Хятад улсад талархаж байна. Филиппинд цар тахлын байдал саяхан улам чангарч, энэ ээлжийн вакцин яг цагтаа орж ирэв гэж хэллээ. Филиппиний Засгийн газрын “COVID-19”-ийн эсрэг ажлын ерөнхий зохицуулагч Карлито Галвез:
- Филиппин улс Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, тахлыг аль болох богино хугацаанд таслан зогсоох болно гэсэн байна.
Филиппинд тахлын байдал сүүлийн үед хүнд ноцтой болж байна. Филиппиний Эрүүл мэндийн яам 22-ны өдөр мэдээлснээр шинэ батлагдсан 8019 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал гарснаас хойших хамгийн олон бөгөөд ноцтой бүртгэлийн тоо юм. Одоогийн байдлаар нийт 677,000 тохиолдол батлагдаж, нийт 12992 хүн нас барсан байна.
02-р сарын 28-нд Хятад улсаас Филиппинд тусалсан эхний ээлжийн кэшин вакцин Манилад хүрэв. Филиппин улс 03-р сарын 01-нд “COVID-19”-ийн вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлэв. Одоо нэгэнт Хятад улсын Кэшин “COVID-19”-ийн вакцин зэргийг багтаасан хэд хэдэн төрлийн вакциныг яаралтай тусламжийн үед ашиглахаар баталлаа.
