Чан Э-5 амжилттай буцаж ирэхийг хүсэн хүлээж байна
2020-12-08 10:13
Чан Э-5 амжилттай буцаж ирэхийг хүсэн хүлээж байна
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-ин 12-р сарын 07-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр
- Бид бүгдээрээ Чан Э-5 амжилттай буцан ирэхийг хүсэн хүлээж байна гэж хэллээ.
Чан Э-5 сарны гадаргаас дээжийг амжилттай авч дууссаны дараа 06-ны өглөө өгсөгч ба тойрог замын нэгдсэн аппаратын угсралтыг биелүүлж, дээжийн савыг буцах бүхээгт шилжүүлжээ. Дараа нь тохиромжтой үед газрын бөмбөрцөгт буцах болно.
ОХУ-ын Ерөнхий сайд Мишустин саяхан Хятад улсад баяр хүргэв. Тэрээр энэ бол Хятадын сансрын хөтөлбөрийн үе шаттай ололт амжилт бөгөөд хоёр орны сансрын хамтын ажиллагааг түлхүү ахиулахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
