Өргөн уудам сансрын орон зайд Бэйдөү-3 дэлхийн хиймэл дагуулын навигацийн систем албан ёсоор нээгдэж, дэлхийн 120 гаруй улс орон, бүс нутаг Бэйдөү системийг амжилттай ашиглаж ирэв. Хятадын эх газарт Жүн Чэ группын Фү Шин өндөрлөг ба хүйтэнд тэсвэртэй өндөр хурдны галт тэрэг нааш цааш явна. Тусгай "хүйтэнд тэсвэртэй" чадамжтай өндөр хурдны галт тэрэг нь хасах 40 хэмийн орчинд аюулгүй ажиллах боломжтой. Хөл хөдөлгөөн ихтэй боомтуудад Хятадад үйлдвэрлэсэн маск ачиж явсан хөлөг онгоцнууд тэнгис далай гэтлэн хол аялж тахлын эсрэг дэлхийн тэмцэлд туслалцаа үзүүлэв. Өнгөрсөн жил цар тахал хүчтэй нөлөөлж байхад Хятадын компаниуд инноваци хөгжил, сайжруулалт шинэчлэл хийх чиглэлийг баримталснаар Хятадын брэндүүдийн чанар илүү сайн байсан юм.
Хэрэглээг удирдан тэргүүлж, илүү сайхан амьдралыг бий болгож байна
Нас, хүйс, өвчний шинж тэмдгийг оруулах зэргээр хиймэл оюун ухааны нэмэлт оношилгоо, эмчилгээний тогтолцоог нь автоматаар мэргэжлийн эмч нартай тохирч, 1400 гаруй эмч нар онлайн зөвлөгөөнд оролцож байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах хугацаанд Пин Ань группын харьяат компани болох Пин Ань Сайн эмчээр төлөөлүүлсэн "цахим зөвлөгөө" нь олны таашаалыг ихэд хүлээсэн юм.
- Телемедицин буюу зайнаас анагаах, оношлох үйлчилгээ нь хязгаартай хугацаанд олон өвчтөн эмчлэх боломжийг бидэнд олгодог. Жижиг гар утасны дэлгэц нь эмчилгээ хийлгэхэд нөлөөлж байдаг орон зайны асуудлыг асуудал биш болгож, илүү олон хүмүүст эмнэлгийн үйлчилгээг үр дүнтэй, тохь тухтай ашиглах боломж олгосон гэж нийслэлийн Анагаах Ухааны Их сургуулийн харьяа Бээжингийн Хүүхдийн эмнэлгийн нэгдүгээр түвшний ерөнхий эмч Дү Жүндүн хэллээ. 2020 оны 12-р сарын сүүлчийн байдлаар Пин Ань Сайн эмчид бүртгэгдсэн хэрэглэгчдийн нийт тоо 373 саяд хүрч, өдөр тутмын зөвлөгөөний дундаж хэмжээ 970,000-д хүрсэн байна.
Жин Дүн том датад харуулснаар 2020 онд JD платформ дээр 100 сая гаруй юаниар зарсан брэндүүдийн 80 гаруй хувь нь Хятадын брэндүүд байна; Борлуулалтын өсөлт нь 50 хувиас давсан брэндүүдийн дунд Хятадын брэндүүд ойролцоогоор 90 хувийг эзэлж байна. Өнөө үед дотоодын брэндүүд хувцас, хоол, орон сууц, унаа гэх зэрэг хэрэглээгээрээ тэргүүлж, илүү сайхан амьдралыг бий болгохыг дэмжиж байна.
Хувцсыг илүү загварлаг болгож буй.
- Гаднах төрх нь сайхан бөгөөд технологийн агуулгатай байдаг болохоор дотоодын сагсан бөмбөгийн гутлыг магтмаар байна! Сүүлийн жилүүдэд Ли Нин брэндээс Анта хүртэл Дотоодын спортын гутал нь маш сайн хийц загвараараа хэрэглэгчдийг татсаар ирсэн гэж Бээжингийн сагсан бөмбөг сонирхогч Ван Шуай хэлэв.
Хоол хүнсийг илүү эрүүл мэндэд тустай болгож буй. Олон хүмүүс "лактоз үл тэвчих"-ээс болж сүүний тэжээл, амт чанараас таашаал авч чаддаггүй. Или групп нь LHT лактозын гидролизийн технологийг ашиглан, Шухуа лактозгүй сүү боловсруулж, "Лактоз үл тэвчих" асуудлыг үр дүнтэй шийдвэрлэжээ.
Аялалыг илүү тохиромжтой болгодог. Эхлэх, хурдлах, эргүүлэх, эгнээ солих болон гүйцэж түрүүлэх зэрэг. Байдүгийн амтоматаар удирдан жолооддог таксины Аполлонтой танилцсаны дараа Бээжинд ажилладаг программист Шяо Ван маш их догдолж:
- Хэрэв та нүдээ аних юм бол машиныг жолоодож байгаа нь хүн юм уу, эсвэл машин гэдгийг бараг ялгаж чадахгүй юм гэж сонирхууллаа. Аполлоны тэргүүлэх автономит жолоодлогын чадварт найдаж, энэ оны 01-р сарын 11-нд Байдү ухаалаг автомашины компани байгуулснаа албан ёсоор зарлаж, үүгээр бүхэл тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч болж автомашины салбарт хүчээ сорьсон байна. Geely групп нь шинэ компаний стратегийн түнш болж, дараагийн үеийн ухаалаг автомашин бүтээхэд хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Хотыг амьдрахад тохь тухтай болгож байна
Гуандүн мужийн Фөшань хотын Бигүйюань Фэнтүн паркын төслийн барилгын талбай дээр Инженер компьютер дээр нэг товшилтоор даалгавар өгч, 1.7 метрийн өндөртэй шал нунтаглах робот ажилдаа оров. Робот нунтаглах хэрэгслийг эргүүлэх үед барзгар газар тэр дор нь гөлгөр, цэвэрхэн болж, тоос шороо нь бүгд тоосны уутанд сорогдон орсон байна. Шалан дээр уламжлалт шалыг нунтаглах роботынх шиг тоос шороо дүүрсэн үзэгдэл харагдахгүй болжээ. Гуандүн-Хонконг-Макаогийн Их булангийн бүсэд Үхань, Тайюань, Ши-Ань, Жэнжөү зэрэг. Сүүлийн жилүүдэд Poly хөгжлийн ХК нь хот суурин газрын шинэчлэх төслийг эрчимтэй явуулж, хотын шинэчлэлийн 40 гаруй төсөл хэрэгжиж дуусав. Төслийн нийт хөрөнгө оруулалт 300 тэрбум юаниас давсан байна. Энэ нь 40.000 өрхийг намхан байшингаас уужим сайхан гэрэл гэгээтэй шинэ байшингууд руу нүүн шилжихэд нь туслав.
Инноваци хөгжлийг дэмжиж, илүү өндөр чанартай байлгахыг зорив
创新发力,追求更高品质
- Шинэ гарааны цэг дээр зогсож, бид хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох чухал боломжийг ашиглах ёстой. Дотоодын хүчирхэг зах зээлд тулгуурлаж, корпорацийн брэнд бий болгох мэргэжлийн ур чадвар, зах зээл, олон улсын түвшинд нэвтрэх чадвар, чадварыг тасралтгүй дээшлүүлж байх хэрэгтэй гэж Улсын Хөгжил, шинэчлэлийн хорооны Аж үйлдвэрийн хөгжлийн газрын нэгдүгээр түвшний байцаагч Шя Нүн ярьлаа.
Сүүлийн жилүүдэд хятадын компаниуд технологийн шинэчлэл, чанарыг сайжруулах, нийгмийн хариуцлагаа биелүүлэхэд тулгуурлан брэндийнхээ суурь нөхцөл, чанарыг тасралтгүй дээшлүүлж байна.
- Инновацид суурилан брэндийн өрсөлдөх чадварыг бий болгож буй
——立足创新驱动,打造品牌竞争力。
"Технологи бол Баонэнгийн хөгжлийн анхны хөдөлгүүр юм. "Баонэн группыг хариуцаж байгаа холбогдох хүн шинэ эрчим хүчний салбарыг жишээ болгон авч, Баонэнг Инноваци Эрчим хүчний бие даасан судалгаа, Laminated-Battery Pack нь тус салбартаа технологийн ололт амжилтанд хүрч, Laminated-Battery Pack-ийн интеграцийн үр ашгийг 30 - 40 хувиас 50 - 60 хувь болгон нэмэгдүүлж, сэлбэг тоног, үйлдвэрлэлийн зардлыг ихээр бууруулав.
Хуачяочэн буюу OCT групп нь бүтээгдэхүүний хэлбэрийг тасралтгүй шинэчлэх арга замаар олон нийтийн соёл, аялал жуулчлалын олон янзын хэрэгцээг хангахыг найдаж байна. "Соёлын аж үйлдвэр, аялал жуулчлалын салбар нь өөрчлөлт, хөгжлийн чухал зангилаан дээр байна. Брэндийн өөрчлөлт, шинэчлэлт удахгүй болно. OCT групп онлайн, ухаалаг байдлыг идэвхтэйгээр хүлээн авч, технологийн шинэчлэлээр хэрэглээний инноваци, аж үйлдвэрийн инновацийг ахиулах болно гэж Гадаад дахь хятадын таун групп ХХК-ний ерөнхий менежер Яо Жюнь ярьлаа.
Мянга орчим ариун цэврийн өрөөний хэрэглэлийн патентлагдсан технологи, 4000 гаруй квадрат метр талбайг хамарсан бүрэн ангиллын судалгаа, хөгжлийн төв, бүтээгдэхүүн нь IF, IDEA зэрэг олон улсын дизайны шагналуудыг удаа дараа хүртэж байсан юм. 23 жилийн хөгжлийн явцад Хэнже групп шинэчлэлийг үргэлжлүүлэн хийсээр ирж, хэрэглэгчдийн амьдралын чанарыг сайжруулахаар хичээн ажилласан юм.
- Чанараар ялалт байгуулахыг баримталж, брэндийн нэр хүндийг өсгөнө
——坚持以质取胜,提升品牌美誉度
"Маш сайн чанарын брэнд" шагнал хүртэж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ба агааржуулагчийн салбарын янз бүрийн үзүүлэлтүүдээр 1-р байранд орлоо. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайтай байдлаараа Gree Electric нь гэр ахуйн цахилгаан хэрэгслийн салбарт тасралтгүй 26 жил тэргүүлэгч байр суурийг эзлэв.
"Аж ахуйн нэгжүүд хүмүүсийн сайн сайхан амьдралд үйлчлэх ёстой. Gree Electric-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь үйлдвэрлэлийн стандартаас өндөр байдаг гэж Zhuhai Gree Electric ХХК-ний дарга Дүн Минжү хэллээ. 03-р сарын 06-нд Gree Electric компаниас зар тарааж, 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн зарагдсан гэр ахуйн хэрэглээний агааржуулагчийн "10 жилийн үнэгүй засвар үйлчилгээ" хэрэгжиж эхэлснийг зарлалаа. Үүгээр хэрэглэгчийн ашиг сонирхлыг илүү их хамгаалахыг зорьсон байна.
- Нийгмийн хариуцлагаа ухамсарлан биелүүлж, брэндийн нэр хүндийг дээшлүүлэх нь
——履行社会责任,增强品牌认可度。
Хандивлагдсан даатгалын баталгааны нийт хэмжээ 1.2 их наяд юаниас давж, тахлын эсрэг тэмцэлд ялалт байгуулахыг дэмжиж буй; Ядууралтай тэмцэх ажилд идэвхтэй оролцож, тодорхой цэг бүхий дөрвөн ядуурлыг бууруулах шянь ядуурлаас амжилттай ангижирч, даалгавар хүлээсэн 1.534 ядуурлыг бууруулах цэгүүд бүгд ядуурлаас ангижирсан байна; Бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих, төвийн аж ахуйн нэгжийн анхны ногоон хангамжийн сүлжээний хөрөнгө мөнгө нийлүүлэлтийг хэрэгжүүлж, шинээр нэмэгдсэн ногоон хөрөнгө оруулалт 30.6 тэрбум юаньд хүрчээ. Эдгээр ажил хэрэгч арга хэмжээ бүр China Life даатгалын ХХК хариуцлагаа сайтар биелүүлж байгааг харуулж байна.
- Улс орон, нийгэмд оруулах хувь нэмрийг хамгийн их байлгах бол Маотайгийн хамгийн их хийхийг хүсдэг зүйл, мөн хамгаас чухал хийх ёстой зүйл юм гэж ХКН-ын Маотай группын хорооны нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн дарга Гао Вэйдүн хэлэв. ХКН-ын Лүжөү хотын Лаожяо ХХК-ний хорооны нарийн бичгийн дарга Лю Мяо:
- Нийгмийн хариуцлагын өндөр мэдрэмжтэй компаниуд, тогтвортой, алсын хараатай, сууриа урт удаан хугацаанд хадгалж хөгжиж чадна гэж илэрхийлсэн байна.
Нөлөөгөө өргөжүүлж, олон улсын зах зээлийг гүнзгий хөгжүүлж буй
扩大影响,深耕国际市场
- Энэ машин нь загварлаг, зардал багатай бөгөөд чанар сайтай гэж Бельгид Гентийн их сургуулийн оюутан Matthew Vanderer түүний худалдан авсан Фэнхуан брэндийн дугуйнд маш их сэтгэл хангалуун байв.
Зөвхөн унадаг дугуй, Хятадын брэндийн цахилгаан унадаг дугуй, цахилгаан скутер нь гадаадад ч гэсэн алдартай байдаг. Бельгийн Sybex Хятад Европын Business Consulting компаний гүйцэтгэх захирал Фредерик Бардангийн хэлснээр сүүлийн жилүүдэд Хятадын цахилгаан скутерын Итали дахь борлуулалт ойролцоогоор ес дахин нэмэгджээ. Их Британид энэ нь ойролцоогоор найм дахин, Францад ойролцоогоор дөрөв дахин өссөн байна.
- Haier хөргөгч нь чанартай төдийгүй, сайн үйлчилгээтэй. Хятадын Haier компани халдвар тархсан үед хүргэлт, суурилуулалт болон бусад үйлчилгээ үзүүлэхийг баримталж ирсэн нь хэрэглэгчдийн сэтгэлийг маш их хөдөлгөв. 2020 онд Haier-ийн хилийн чанад дахь бизнес чиг хандлагын эсрэг өсч, орлого нь 100 тэрбум юаньд хүрч, ашгийн хэмжээ 10 жилийн дээд түвшинд хүрсэн байна. Хилийн чанад дахь найман бүс нутгийн зах зээлийн эзлэх хувь улам өргөжив гэж Австралид Мельбурн хотын иргэн Люси илэрхийллээ.
Египетийн засаг захиргааны шинэ төв болох төв бизнес дүүрэг, ОХУ-ын Москвагийн метро, Хятад Пакистаны эдийн засгийн коридорын "хоёр том" хурдны зам зэрэг “Бүс ба зам” дагуух улс, бүс нутгийн олон дурсгалт газрыг Хятадын компаниуд барьсан юм. "China State Construction нь дэлхийн өндөр барилгуудын 60 хувийг хариуцаж, эдгээр барилгууд нь дэлхийн өнцөг булан бүрт хятадын барьсан брэндийг бий болгосон юм гэж China State Construction Египетийн засаг захиргааны шинэ нийслэл CBD-гийн landmark цамхаг төслийн ерөнхий инженер Тянь Вэй хэллээ.
Хэдхэн хоногийн өмнө "2021 оны дэлхийн шилдэг 50 барилгын машин үйлдвэрлэгчдийн жагсаалт" зарлагдлаа. Шюй Гүн групп, Sany Хүнд үйлдвэр, Zoomlion зэрэг нь дэлхийн гурав, дөрөв, тавдугаарт жагсав; Манай улсын хамгийн том төрөлжсөн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Хятад улсын төмөр замын барилгын хүнд үйлдвэр дэлхийн шилдэг 30-д багтаж, хөрөнгийн өгөөж, үйл ажиллагааны ашгийн түвшин хоёулаа дэлхийд нэгдүгээрт бичигддэг; UnionPay хүлээн авах сүлжээ нь дэлхийн 180 улс орон, бүс нутгийг хамарсан байна. Дэлхийн хэмжээнд есөн тэрбум гаруй карт гаргаж, энэ нь дэлхий дээр гаргасан хамгийн олон карттай картын брэнд болжээ. Шя Нүн:
- Сүүлийн жилүүдэд манай Хятад улсын бие даасан брэндүүдийн нөлөө аажмаар өргөжиж байна. Хүлээн зөвшөөрөлт, нэр хүнд мэдэгдэхүйц өсч, улам бүр илүү олон бие даасан брэндүүд гадаад, дотоодын хэрэглэгчдэд таалагддаг болсон юм.
Чанарын хувьд төгс төгөлдөр байлгахыг эрмэлзэж, инновацид зоригтойгоор тэмүүлж, хариуцлага хүлээх зоригтой байж, Хятадын брэндүүд олон улсын зах зээлд сайн нэр хүндтэй болжээ.

Зураг①: Гуандүн мужийн Шэньжэнь хотын Хэн Да группын төв байр
②: Хуа Рүнь групп нь Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхны үзэсгэлэн дээр
③: Галанзын цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг тэргүүн эгнээний ажилчид ажиллаж байна
④: Гуандүн мужийн Шэньжэнь хотын Аз жаргалтай гарам
