solongonews
Бээжингийн төмөр замын Фэнтай өртөө ашиглалтад орлоо
2022-06-20 17:09
Бээжингийн төмөр замын Фэнтай өртөө ашиглалтад орлоо

Зуун жилийн түүхтэй Бээжингийн төмөр замын Фэнтай өртөө дөрвөн жилийн шинэчлэлт, бүтээн байгуулалтаар дамжин цоо шинэ өнгө төрхтэйгөөр 6-р сарын 20-ны өдөр дахин ашиглалтад оржээ. 

Бээжингийн Фэнтай Буудал нь Бээжин хотын Фэнтай дүүрэгт оршдог бөгөөд Хятадын төмөр замын корпорацийн Бээжингийн товчооны ХХК-ны харьяанд байдаг онц зэрэглэлийн буудал юм. Тус буудал өмнө нь Бээжин-Жанчхүү, Бээжин-Гуанжөү, Бээжин-Шанхай зэрэг олон зурвас төмөр замын шугамыг нэгтгэсэн зам тээврийн зангилаа буудал байсан юм. 2014 оны 9-р сараас 2022 оны 4-р сарын 14 хүртэл энэхүү төмөр замын вокзалын өргөтгөл, шинэчлэлтийн ажил явгадаж, улмаар Азийн хамгийн том галт тэрэгний өртөө болсон бол үүгээр Бээжни-Гуанжөү чиглэлийн хурдны галт тэрэг, Бээжин-Шанхай, Бээжин-Хонконг чиглэлийн галт тэрэг зэрэг төмөр замын маршрут ажиллах юм. Өргөтгөл бүтээн байгуулалт хийгдсэний дараа хурдны төмөр зам, энгийн төмөр замыг хослуулсан Хятадын дотоодын анхны онц том оврын төмөр замын буудал болсон байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл