Хятад улсын олон улсын худалдааг хөгжүүлэх нийгэмлэг ба Хятад улсын Гуан Си мужийн Жуан үндэстний өөртөө засах орны Засгийн газраас санаачлан, Хятад-АСЕАН-ын худалдаа хөрөнгө оруулалтын нарийн бичгийн газраас хариуцан зохион байгуулсан “Бүс ба зам”-ын шинэ эдийн засаг хөгжлийн анхны форум 09-р сарын 13-ны үдээс өмнө Наньнин хотноо амжилттай боллоо.
Хятад-АСЕАН-ын болон “Бүс ба зам”-ын хил дагуух улс орон, мэргэжилтэн судлаачид, үйлдвэр худалдааны салбарын төлөөлөгчдөөс бүрдсэн 350 хүн форумд оролцсон байна.
“Шинэ нөхцөл боломж, шинэ өрсөлдөөн, шинэ алтан боломж” гол сэдэвт энэхүү форум нь 15 дахь удаагийн Хятад-АСЕАН-ын худалдаа хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж буй чухал арга хэмжээ юм. Үүнчлэн эдийн засгийн шинэ нөхцөл байдал, бодит байдалтай нийцсэн, цаг үетэй зэрэг дэвшин хөгжихийг санаачилсан нь гадаад дотоодын Засгийн газар болон худалдаа, судалгааны салбарын анхааралд хүрсэн байна.
