Аньхүй мужийн Янвань тосгонд амьдардаг Хуан Рүнчүнь олон жилийн өмнө биеийн хүчний ажил хийж байгаад санамсаргүй байдлаас бэртэж, эхнэр нь өвчилж ажиллах чадвараа алджээ. 2014 онд Хуан Рүнчүний гэр бүлийг ядуу өрх гэж тодорхойлжээ. Хэдийгээр түүний эрүүл мэнд сайнгүй байсан ч ажилсаг, чадвартай нэгэн байв. Ядуурлыг бууруулах ажилтнуудын тусламжтайгаар цагаан галуу, тахиа зэрэг шувууны аж ахуйг хөгжүүлэх зорилгоор 50 мянган юанийн хөнгөлөлттэй зээл авсан байна.
Хэдэн мянгаас хэдэн арван мянга хүрч түүний шувууны аж ахуй улам бүр томорч байгаа аж. Хуан Рүнчүнь ядуурлаас гарч, нутагтаа тэжээн үржүүлэх талын мэргэжилтэн болж, тус тосгоны ядуу буурай өрхүүдийг удирдан эко үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байна.





