
“5G музей”-г Хятадын Хүбэй мужийн музейд 05 дугаар сарын 17-ны өдөр ажиллуулж эхэлсэн байна. Одоогоор Хүбэй мужийн музей нь 5G сүлжээ холбоог түгээмэлжүүлж, энд ирсэн хүн бүрт өндөр хурдны сүлжээний үйлчилгээ, өндөр тодорхойлолттой видео бичлэгийг харуулах боломжтой. Тус музей нь зочдод зориулж “5G музей APP” –г бий болгож видио бичлэг, тайлбарлал, 3D дүрс зэргээр дамжин музейн соёлын дурсгалт зүйлсийг танилцуулах болно.
5G-ийн тухай ярихад олонх хүмүүс 5G бол 4G-аас нэн хурдан гэдгийг л мэддэг. 5G-ийн дамжуулах хурдац нь одоогийн 4G-аас 10—100 дахин хурдан болохоор 5G-г хэрэглэсэн үеэс одоогийн байнга тохиолддог карт удаашрах байдал арилж, цаг тухайн чанар ба ахуйч чанар нь нэн илүү. Иймэрхүү хурдац нь хүмүүсийн хэрэглээний дадлыг туйлбартай өөрчилж, мөн 4G -ийн орчин нөхцөлд биелэх бололцоогүй ахуй байдлыг биелүүлэх болно. Энэ нь үнэхээр 5G-ийн хүний сонирхлыг татах зүйл болно.
