solongonews
Нэгдүгээр улиралд бүх Хятадын хэмжээнд 2.039 сая шинэ хувийн аж ахуйн нэгж байгуулагдсан юм
2023-05-18 10:53
Зах зээлийн зохицуулалтын төрийн захиргааны байгууллага саяхан 1-р улиралд улсын хэмжээнд 2.039 сая шинэ хувийн аж ахуйн нэгж байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийхээс 10.7 хувиар өссөн байна.

    Аж үйлдвэрийн бүтцийн талаас нь авч үзвэл, эхний улиралд хувийн аж ахуйн нэгж шинээр үндсэн, дэд, дээд салбарт тус тус 76 мянга, 349 мянга, 1.614 сая нэгж байгуулагдаж, дээд боловсролын салбар 80 хувь орчим эзэлж байна.

Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн Макро эдийн засгийн судалгааны хэлтсийн судлаач Жан Жюньвэй:

- Сүүлийн үед үндэсний хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих нөхцөл байдал ерөнхийдөө тогтвортой байж, өмнө нь цар тахалд илүүтэй өртөж байсан үйлдвэрүүд сэргэлтийг түргэсгэж байгаа нь дээд салбарын шинэ хувийн хэвшлийн олон аж ахуйн нэгжүүдээс харагдаж байна. Энэ жилээс хойш зах зээлийн тогтвортой өсөлт, тэнцвэртэй хангамж, эрэлт хэрэгцээний харилцааны хөгжлийн сайн эрч хүчийг харуулж байгаа бөгөөд хувийн бизнесийн хөгжлийн итгэл үнэмшил ихээхэн нэмэгдсэн гэж хэллээ.

Мэдээллээс харахад цар тахлын улмаас хохирсон "Орон сууц, хоолны салбар", "Лизинг, бизнес үйлчилгээний салбар" хурдацтай сэргэж, шинээр байгуулагдсан хувийн аж ахуйн нэгжүүдийн өсөлт 35.7 хувь, 15.5 хувиар тус тус өссөн байна.

   Шинэ технологи, шинэ үйлдвэрлэл, шинэ хэлбэр, шинэ загварын "дөрвөн шинэ эдийн засаг" нь хувийн эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэ хөдөлгөгч хүч болжээ. Мэдээллээс харахад эхний улиралд "дөрвөн шинэ эдийн засаг"-т 829 мянга шинэ хувийн аж ахуйн нэгж шинээр бий болсон нь тухайн хугацаанд байгуулагдсан нийт аж ахуйн нэгжийн 40 хувьд ойрхон байна. Дижитал үндсэн салбар эрчимтэй хөгжиж, үүнээс "Дижитал технологийн хэрэглээний салбар" өнгөрсөн оны мөн үеийхээс 21 хувиар өссөн юм.

Жан Жюньвэй:

- Шинээр байгуулагдсан хувийн аж ахуйн нэгжүүдийн мэдээллээс харахад Хятадын эдийн засгийн бүтэц гүнзгий дасан зохицож байна. Ялангуяа, дижитал технологийн хэрэглээний бизнесийн том өсөлт нь нэг талаас Хятадын цахим эдийн засаг гүнзгий хөгжиж, эдийн засгийн бүтцээ хурдан дээшлүүлж байгаа бодит байдлыг харуулж байна гэж хэллээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл