НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46-р чуулганыг 02-р сарын 22-ноос 03-р сарын 24-ний хооронд онлайн хэлбэрээр зохиожээ. Хятадын олон тооны нийгмийн байгууллагууд тус хуралд 30 гаруй удаагийн видео илтгэл тавьж, Хятадын хүний эрийн хөгжлийн явц дахь ололт амжилт болон хүний эрхийн үзэл баримтлалын тухай тайлбарлаж, Хятадыг гутаан доромжилж буйг үр дүнтэй няцааж, барууны орнуудын хүний эрхийг зөрчиж буй асуудлыг илчилж, шүүмжилсэн байна.
Шиньжянтай холбоотой болон Төвөдтэй холбоотой сэдвүүдэд Хятадын Олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг, Хятадын төрийн бус байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг, Хятадын найрамдлын нийгэмлэг, Хятадын Төвдийн соёлыг хамгаалах, хөгжүүлэх нийгэмлэг, Хятадын үндэстний цөөнхийн гадаад солилцооны нийгэмлэг, Бээжингийн төрийн бус байгууллагын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөгчид Хятад улс үндэстний цөөнхийн хүний эрхийг хамгаалах, материаллаг болон соёлын амьжиргааны төвшинг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэв. Өрнө дахины зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шиньжян болон Төвөдийн тухай сөрөг мэдээлэл ямар ч бодит үндэслэлгүй юм. Шиньжяны бүх үндэстний ард түмэн эв найрамдалтай аж төрж, хамтран ажиллаж, эв найрамдалтай хөгжиж байгаа бөгөөд Шиньжян нутаг бол амар тайван, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрахад таатай газар гэдгийг баримтууд бүрэн нотолж байгаа юм. Хятадын засгийн газар мөн Төвдийн уламжлалт соёлыг идэвхтэй хамгаалан сурталчилж, шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэн хамгаалсаар ирсэн юм гэжээ.
Хонконгтой холбоотой сэдвүүдийн талаар НҮБ-ын нийгэмлэгийн төлөөлөгч хэлэхдээ, Хонконгт үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсаны дараа Хонконгийн хүний эрхийн байдал хурдацтай доройтлоо гэж холбогдох улс орнууд буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь зөвхөн үндэсний аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн маш цөөн тооны хүмүүст зориулагдсан байдаг. Хонконгийн оршин суугчдын хууль ёсны эрх болон эрх чөлөөг “БНХАУ-ын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндсэн хууль”-иар бүрэн баталгаажуулсан болно гэв.
Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгч хүний эрхийг ахиулах, хамгаалах асуудалд анхаарал хандуулж, Хятад улс 1.4 тэрбум хүн амаа нэгтгэж, коронавирусийн цар тахлын эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авч,туйлын ядуурлын асуудлыг шийдвэрлэж чадсан байна гэжээ. Барууны орнуудын зарим хүмүүс бусад улсын хүний эрхийн асуудалд гар дүрэх сонирхолтой байдаг ч өөрийн орны хүний эрхийн асуудлыг нүдээ аниад өнгөрдөг.
Хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар Хятадын Сүн Чинлин сан, Хятадын интернет сүлжээний нийгмийн байгууллагуудын холбоо, Хятадын хүний эрхийн хөгжлийн сан, Хятадын гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг, Бээжингийн өсвөр насны хүүхдүүдийн хууль зүйн туслалцаа үзүүлэх судалгааны төв, Бээжингийн Чин-Ай боловсролын сан зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцов. Тэд сүүлийн жилүүдэд Хятадын хүүхдийн эрүүл мэндийн тогтолцоо үсрэнгүй хөгжлөө олж, мэдээллийн технологийн хэрэглээ нь бүх хүүхдэд эр тэгш боловсрол хүртэхэд чухал ач холбогдлоо өгсөн гэж үзсэн байна. Хүүхэд бүрийн амьдрах эрх, эрүүл мэндийн, сурч боловсрох эрх, аюулгүй байх эрхийг батлахын тулд төр засаг,бүх нийгэм хууль тогтоомж, санхүүжилтийг нэмэгдүүлэх ёстой гэж санал бодлоо илэрхийлсэн байна.
Глобал оюуны сангийн төлөөлөгч гадаад өр хүний эрхэд үзүүлж буй нөлөөллийн талаар онцолж хэлэхдээ, үндэсний чадавхыг бэхжүүлэх нь ажлын байр бий болгож, ядуурлаас ангижрах чухал арга зам юм. Зарим улс орнууд Хятадыг “өрийн урхи”-г бий болгож, "гадаад өрийн дипломат бодлого" хэрэгжүүлж байна гэж хилсээр буруутгаж байгаа ч үнэн хэрэгтээ Хятад улс хөгжиж буй олон орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусалж, өрийг хөнгөлөх буюу чөлөөлж, дэлхийн олон хүнийг ядуурлаас гаргахад тусалсаар ирсэн байна гэжээ.
Хятадын ядуурлаас ангижруулах сангийн төлөөлөгч хүнсний эрхийн асуудалд анхаарал хандуулж, Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд бүх талаараа ялалт байгуулж, Хятадын үндэстнийг олон мянган жилээр зовоож буй туйлын ядуурлын асуудлыг шийдвэрлэсэн түүхэн томоохон амжилтад хүрсэн гэж онцлов. НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтуудыг Хятад улс хугацаанаас нь 10 жилийн өмнө биелүүлж, дэлхийн хэмжээний ядуурлыг арилгах, энх тайван болон хөгжилд түүхэн хувь нэмэр оруулжээ гэжээ.
АНУ дахь хүний эрхийн байдлын талаар Хятадын Төвийн Үндэстний Их Сургууль, Үхань Их Сургуулийн эрдэмтэн судлаач болон Хятадын хүний эрхийн хөгжлийн сангийн төлөөлөгчид АНУ хүний эрхийн талаар муу муухай үйлдэл, хүний эрхийн асуудлын талаарх давхар стандартын асуудал зэргийг илчилсэн байлаа. АНУ цагдаа нарын харгислал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар үр дүнгүй зэрэг хүний эрхийн зөрчлийг засан арилгаж, дотооддоо хүний эрхийг хамгаалах амлалтаа үнэнхүү биелүүлж, бусад улс оронтой хүний эрхийн хамтын ажиллагаа явуулах шаардлагатай байна гэжээ.
Коронавирусийн цар тахлын талаар Хятадын хүний эрхийн хөгжлийн сангийн төлөөлөгч хэлэхдээ, цар тахлын эсрэг зарим улс орон ард түмний амь насыг үл ойшоож, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, тэр байтугай бусад улс орныг гутаан доромжилж байдаг. Хятад улс коронавирусийн цар тахлын дэгдэлтэд хурдацтай хариу арга хэмжээ авсны зэрэгцээ бусад улс орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Өндөр хөгжилтэй орнууд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, "вакцины үндсэрхэг үзлээс" татгалзах ёстой гэжээ.
