solongonews
Хятадын машинууд Европт улам бүр алдартай болж байна
2023-09-11 17:24
Сүүлийн жилүүдэд Хятадын автомашины брэндүүд Европт улам бүр түгээмэл болж байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын автомашины брэндүүд Европт улам бүр түгээмэл болж байна. Саяхан Хятадын Шяопэн, BYD зэрэг автомашины компаниуд 2023 оны Германы олон улсын автомашины болон ухаалаг хөдөлгөөнт хэрэгслийн үзэсгэлэнд оролцсон төдийгүй уг үзэсгэлэнгийн загварт SUV цахилгаан машин, цахилгаан машин зэрэг багтжээ.

Capgemini Consulting компанийн зөвлөх Финтел хэлэхдээ "Хятадын автомашинууд дижиталчлал болон жолоочгүй автомат талд ихээхэн ахиц гаргасан бөгөөд Хятадын автомашины үйлдвэрлэлийн хүч чадлыг Европт ч мэдэрч байна" гэжээ.

Хятадын дотоодын үйлдвэрлэлийн өртөг багасахаас гадна бие даасан инновацын батарейны үйлдвэрлэл нь Хятадын автомашины өрсөлдөх бас нэг том давуу тал болсон. Үүнээс BYD ялангуяа ашиг тус хүртэж байна. Тус компани нь шинэ батарей үйлдвэрлэх чиглэлээр идэвхтэй инновац хийж байгаа төдийгүй автомашины судалгааны төвийн мэдээллээр BYD 2023 онд дэлхийн хэмжээнд 2.5 сая цэвэр цахилгаан хөдөлгүүртэй автомашин болон залгадаг хайбрид машин үйлдвэрлэж, улмаар эдийн засгийн хэмнэлттэй байх болно. Хятадын цахилгаан автомашинууд ирээдүйд Европ дахь зах зээлд эзлэх байр сууриа аажмаар нэмэгдүүлнэ хэмээн салбарын мэргэжилтнүүд таамаглаж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл