solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян эдийн засгийн байдлын мэргэжилтэн, аж ахуйн нэгжийн эздийн хурлыг даргалан хуралдуулав
2019-07-17 10:06
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 15-нд эдийн засгийн байдлын мэргэжилтэн болон аж ахуйн нэгжийн эздийн хурлыг даргалан хуралдууллаа.

     Улмаар эдийн засгийн эргэлтийн өнөөгийн байдлыг задлан шинжилж, эдийн засгийн дараагийн шатны ажлыг сайтар хийх талаар тэдний санал бодлыг сонссон байна.

Ерөнхий сайд Ли Кэчян:

- Он гарснаас хойш Хятадын эдийн засгийн эргэлт өндөр кардиналын хувьд ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортойн дээр урагш хөгжих байдлаа үргэлжлэн хэвээр хадгалж, зах зээлийн гол цогцын идэвх хүчийг маш ихээр чөлөөлж, хот сууринд шинээр 7 сая 300 мянган хүнийг ажлын байртай болгов. Оршин суугчдын орлого нэгэн зэрэг өсөж, экологийн орчин үргэлжлэн сайжирч, хэсэг үзүүлэлт төсөөлснөөс сайн болсноор иймэрхүү амжилт хялбар олдоогүй юм. Гэвч дэлхийн эдийн засгийн өсөлтийн өнөөгийн хөдөлгөгч хүч буурай байж, худалдаа хөрөнгө оруулалт удаашрав. Ивээх үзэл толгой өндийж, дотоодын эдийн засагт нөлөөлөх хүчин зүйл, бэрхшээл сорилт улам олширч, уналтын дарамт зохих хэмжээгээр ихсэв. Иймээс өөрчлөлт нээлтийг хэлбэрэлтгүй урагшлуулж, "Зургаан талыг тогтвортой болгох" ажлыг ерөнхийлөн сайтар хийж, эдийн засгийн бүтцийн шилдэг сайжралтыг дэмжин, эдийн засгийн тэнцвэртэй тогтвортой эргэлтийг хэвээр хадгалж, чансаатай хөгжлийг ахиулах хэрэгтэй гэсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл